Монгол, Хятад БНСУ-ын тамирчид хамтарсан бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Монгол, Хятад БНСУ-ын тамирчид хамтарсан бэлтгэл хийж байна

Монгол, Хятад БНСУ-ын тамирчид хамтарсан бэлтгэл хийж байна

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон БНХАУ, БНСУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид манай улсад хамтарсан бэлтгэл хийж байна. Энэ удаагийн бэлтгэлд “Алдар”-аас 40, БНХАУ-аас 15, БНСУ-аас 13 тамирчин бэлтгэлд хамрагдаж байна.

“Алдар” спорт хорооны 2019 оны үндсэн төлөвлөгөөний дагуу уг хамтарсан бэлтгэлийг өөрийн байрандаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь ирэх долоо хоногт болох насанд хүрэгчдийн УАШТ-ий томоохон бэлтгэл болж байгаа гэж үзжээ. Хамтарсан бэлтгэлийн үеэр “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр гадны зочдыг хүлээн авч уулзаж, цаашид энэхүү бэлтгэлийг жил бүр тогтмол явуулж байх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Гурван орны тамирчдын хамтарсан бэлтгэлийг “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр удирдан явуулж байгаа бөгөөд бэлтгэл ирэх долоо хоногт өндөрлөнө. Уг бэлтгэлийн талаарх сурвалжлагийг “Соёмбо” сониноос цувралаар хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж