Нийслэлийн Прокурорын газраас Тагнуулын Ерөнхий газартай хамтарч 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх” сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Сургалтыг Америкийн Нэгдсэн Улсын Сангийн яамны Техник туслалцааны албаны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх багийн мэргэжилтэн Кристофер Герхарты удирдан явуулж, мөнгө угаах гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал, виртуал валют, цахим валют хоорондын ялгаа төрөл, биткойнийг мөрдөхөд тулгардаг бэрхшээлүүд, түүнийг шийдвэрлэх арга замын талаар онцлон явуулсан байна.
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Холбоотой мэдээ