Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас прокурорын газруудын туслах ажилтнуудын хууль хэрэглэх, илтгэх ур чадварыг хөгжүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жил болгон мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн тэмцээнийг аймгийн болон Мандал, Сайхан сум дахь сум дундын прокурорын газруудын туслах ажилтнуудын дунд зохион байгуулжээ.
Мэтгэлцээнд 6 оролцогч мэдлэг, чадвараа сорьж өрсөлдсөнөөс аймгийн Прокурорын Газрын ерөнхий прокурорын туслах ажилтан Г.Манилцэцэг тэргүүн байр, Мандал сум дахь сум дундын прокурорын газрын туслах ажилтан Б.Амармөрөн дэд байрыг тус тус эзэлжээ.
Мөн тэмцээний үеэр Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга, Н.Улсболд нар гэм буруугийн шүүх хуралдаан дээр мэтгэлцээн хэрхэн явагддаг талаарх үзүүлэх тоглолтыг сонирхуулсан байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР