БНСУ-ын сөрөг хүчин Либерал Солонгос Намаас сонгогдсон парламентын гишүүн И Ван Ён нь 2012 онд орон нутгийн захиргааны албан тушаалтнаас 248 сая вон хүүгүй зээлсэн байна.
Энэ нь тус улсын улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчиж албан тушаалаа ашиглан авлига авсан хэрэгт буруутгагдах үндэс болж түүнд оноосон ялыг дунд шатны шүүхээс хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Авсан зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул мөнгө зээлүүлсэн хүн нь гишүүнийг луйврын хэрэгт буруутган шүүхэд хандсанаар энэ хэрэг ил тод болсон байна.м
Ингэснээр тэрбээр албан тушаалаасаа огцорч, дөрвөн сар шоронд хоригдох, хоёр жил тэнсэн харгалзах ял оноож, 5 сая воны торгууль төлөх ёстой боллоо.
БНСУ-ын улс төрийн санхүүжилтийн тухай хуульд зааснаар тус хуулийг зөрчсөний улмаас нэг сая воноос дээш торгууль төлсөн гишүүнийг хүчээр огцруулах ёстой аж. Мөн дээрээс нь И Ван Ён нь ирэх таван жилийн хугацаанд ямар ч улс төрийн сонгуульд оролцох боломжгүй болжээ.
Эх сурвалж:KOREATIMES