Сент-Луис Блюс баг стэнлийн цомын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Сент-Луис Блюс баг стэнлийн цомын эзэн боллоо

Сент-Луис Блюс баг стэнлийн цомын эзэн боллоо

Хойд Америкийн ҮХЛ буюу NHL-н 2018-2019 оны аварга багаар Сент-Луис Блюс баг тодорлоо. Стэнлийн цомын шигшээд Бостон Брюинс болон Сент-Луис Блюс багууд өрсөлдөж цуврал 7 тоглолтонд ялагч тодорсон.

Хоёр багийн цувралын 7 дахь тоглолт өнөө өглөө Бостон хотын “TD Garden” ордонд болж зочин баг Сент-Луис Блюс багаас Р.О’Райли, А.Пьетранжело, Б.Шенн болон З.Сэнфорд нарын гоол оруулж 4-1 харьцаатай ялалт байгуулав. Өрсөлдөгч талбайн эздээс тоглолтын 3-р үед М.Гризлик нэр төрийн нэг гоолыг оруулсан.

Ийнхүү ҮХЛ-н 2018-2019 оны улирал өндөрлөж Сент-Луис Блюс баг 52 жилийн түүхэндээ анх удаагаа стэнлийн цомын эзэн болж байна. Энэ багаас Канад хамгаалагч Ж.Боумистер “Гурван алтын клуб”-н гишшн болов. Тэр Канадын шигшээ багийнхаа хамтаар 2014 оны Сочигийн олимп, 2003, 2004 оны ДАШТ-д алтан медалийн эзэн болж байсан бол энэ жил ийнхүү стэнлийн цомыг хүртэж байна.

Стэнлийн цомыг хүртэж буй Сент-Луис Блюс баг улирал эхлээд тун хангалтгүй тоглож байсан. Багийн дасгалжуулагч М.Йео 11 сарын дундуур ажлаа өгч К.Беруде томилогдсон. Он гарахад Сент-Луис Блюс баг бараг л лигийн сүүл мушгиж байсан баг өнөөдөр стэнлийн цомыг өргөөд байна. Энэ бол үнэхээр гайхалтай түүх болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж