Ой тогтоолтын аварга Н.Янжаагийн тоглосон баримтат кино нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтын аварга Н.Янжаагийн тоглосон баримтат кино нээлтээ хийнэ

Ой тогтоолтын аварга Н.Янжаагийн тоглосон баримтат кино нээлтээ хийнэ

“Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн, ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга В.Янжаагийн тухай баримтат кино  тун удахгүй нээлтээ хийх гэнэ.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Долоо хоногийн дараа миний тоглосон ой тогтоолтын тухай баримтат киног хүн бүр онлайнаар үзэх боломжтой болно” хэмээн нийтэлжээ. Түүний тоглосон “Memory Games" баримтат кино ирэх долоо хоногт "Netflix"- ээр гарах нь ээ.

Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, амжилттай яваа Н.Янжаа дөрвөн настайдаа гэр бүлийн хамт Швед улсад очиж, ахлах сургуулийн төгсөх ангиа Кени улсын нийслэл Найроби хотод дүүргэжээ. Мөн Стокгольмийн их сургуулийг хоёр жилийн дотор дүүргэж, бакалавр зэрэгтэй болсон бөгөөд одоо хиймэл оюун ухааны чиглэлээр АНУ-д суралцаж байгаа ажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж