“Алив дансаа”, “Бууз”, “Миний пүүз”, “Намхан” зэрэг уран бүтээлүүдээрээ залуусыг байлдан дагуулдаг реппер бол Н.Цэцэнбилэг буюу Цэцэ. Тэрбээр өөрийн хувцасны шинэхэн брэндтэй болжээ. Реппер Цэцэ өмнө нь найзтайгаа хамтран “S.M.O.K” бэлэн хувцасны брэндийг гаргаж байсан бол энэ удаа өөрийн “SOYO” нэртэй хувцасны брэндээ гаргасан байна.
Реппер залуу саяхнаас “Шангри-Ла Мall”-д шинэхэн брэндээ нээж, худалдаанд гаргаж эхэлсэн сурагтай. Харин шинэ уран бүтээлийн хувьд сүүлд дуучин Укатай хамтран “Гараад ир” дууг дуулсан билээ.
Бие даасан анхны тоглолтоо 2012 онд хийж байсан тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-нд “Крокус” эвентэд холлд долоон жилийн дараах амьд тоглолтоо сонсогчдодоо хүргэсэн юм. Түүний тоглолтод Lumino, Ука, Намуун, Vanquish, Ginjin , Lil Thuge, Don dior, The Сompass зэрэг уран бүтээлчид оролцох юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ