Цахим сургалт зохион байгууллаа | News.MN

Цахим сургалт зохион байгууллаа

Цахим сургалт зохион байгууллаа

Цахим сургалт зохион байгууллаа

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгээс төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад “Инноваци, оюуны өмчийн тухай. Онцгой байдлын байгууллагын инновацийн үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалтыг Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд зохион байгууллаа.

Сургалтаар алба хаагчдад инноваци, оюуны өмчийн талаарх ойлголт, Онцгой байдлын байгууллагын оюуны өмчийн бодлого, инновацийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө зэрэг баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулах талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм.

Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын санаачлан хэрэгжүүлж байгаа шинэ, шинэлэг санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулах, хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг танилцуулж, цаашид гамшгийн төрөл онцлогт тохирсон шинэ шийдлийг эрэлхийлж, хамтарсан бүтээл гаргах чиглэлээр харилцан туршлага, мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж