"Volgabus" жолоочгүй автобус зохион бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.15-нд нийтлэгдсэн

"Volgabus" жолоочгүй автобус зохион бүтээжээ

"Volgabus" жолоочгүй автобус зохион бүтээжээ
"Volgabus" автобуснууд

"Volgabus" холдинг Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд бартаа туулагч «Snowbus» автобусаа танилцуулахаар төлөвлөжээ. Энэхүү автобус нь цас, мөсөн дээгүүр болон уснаа явж 1,6 м хүртэл өндөртэй босоо саад болон 2 м хүртэлх зайтай ховилыг давах чадамжтай аж.

Тус автобусыг ОХУ-д үйлдвэрлэсэн эд анги, технологи, программ хангамж зэргийг ашиглан угсарчээ. Машины алсын хараа, суурилагдсан навигацийн болон хиймэл оюун ухааны технологийн ачаар автобус нь бие даан өөрөө явах чадвартай, дотоод шаталтын хөдөлгүүрийн хүчин чадлаас хамааран 120 цаг хүртэл явах боломжтой аж.

Жолоочгүй, бартаа туулах чадвартай энэхүү автобусыг «Бакулин Моторс Групп» (ТМ «Volgabus») холдинг зохион бүтээжээ. Энэхүү компани нь автобус үйлдвэрлэгч, мөн автономит тээврийн салбарын анхдагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд Волгоградская болон Владимирская мужуудад хоёр үйлдвэрлэлийн талбайтай билээ.

Эх сурвалж: ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж