Зургаан настай шилдэг үсчин | News.MN

Зургаан настай шилдэг үсчин

Зургаан настай шилдэг үсчин

Зургаан настай шилдэг үсчин

Зургаан настай Жиан Хонки хүү үс засах ур чадвараараа алдаршиж байна. Хятадын Сычуань мужийн үйлчлүүлэгчдийнхээ үсийг шаламгай засаж, тайрч үйлчилж буй хүүгийн бичлэг интернэтээр цацагдаж, фенүүдийнх нь тоо улам өсжээ.

Тэрбээр дөрвөн настайгаасаа эцэг эхдээ салоных нь ажилд туслан суралцсаар, үз засаж эхэлсэн байна. Хүү ур чадвараараа гайхуулж, олон мянган үйлчлүүлэгчтэй болсон талаар “NextShark” онцолжээ. Эцэг эх нь зургаан жилийн турш салон ажиллуулж буй бөгөөд хүүгийнхээ үс засаж буй дүрс бичлэгийг Kuaisho-д байрлуулсан цагаас Жиан Хонки хүү алдартай болсон байна.

Мэргэжлийн үсчдийн хэрэглэдэг хайч, сахлын хутга, үс хатаагч зэрэг багаж хэрэгслийг тун чадамгай эзэмшсэн хүү өөрийнхөө үсийг ч засаж чаддагаа үзүүлжээ. Нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн “шүтээн” болсон тэрбээр өндөр настай хүмүүсийн үсийг үнэ төлбөргүй засдаг байна. Жиан Хонки хүү өдгөө Хятадын шилдэг үсчдийн нэгээр нэрлэгдэж буй ажээ.

Эх сурвалж: Says.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-06-13 103.111.68.3

Uneheer mundag huu bnaaa. Uneheer tsoorson huu bna looks like Motzart

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж