Денис Тен 26 нас хүрэх байв

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Денис Тен 26 нас хүрэх байв

Денис Тен 26 нас хүрэх байв

Казахстаны нэрт уран гулгагч Денис Тен өнөөдөр 26 нас хүрэх байв. Уран гулгалтын ертөнцөд өөрийгөө таниулж олимп, дэлхийн медальтан болсон Денис Тен 25 насандаа бусдын гарт золгүй байдлаар амь насаа алдсан юм.

2018 оны долдугаар сард Алматы хотод гэмт хэрэгтнүүд түүний машины толийг хулгайлах гэж байгаад амь насанд нь хүрсэн билээ. Хэрэг үйлдсэн хоёр этгээдийг цагдаагийнхан баривчилсны дараа “Машины толийг нь аваад зугтаах гэж байсан” гэж мэдүүлж байсан юм.

Денис Тен 25 насны төрсөн өдрөө тэмдэглээд нэг сарын дараа золгүй байдлаар амиа алдсан. Түүнийг уран гулгалтын түүхэнд шинэ өрсөлдөөнийг авчирсан гэж үздэг. Денис мэдрэмжтэй, хөгжмөө гайхалтай мэдэрдэг тамирчин байснаас гадна түүнийг олон талын авьяастай гэж үнэлдэг байсан юм.

Казахстаны уран гулгалтын төлөөлөл болж, эх орондоо олимп, ДАШТ-ий анхны медалийг авчирсан Денис Тений хичээл зүтгэл их билээ. Тэрээр уран гулгалтын спортыг нутагтаа хөгжүүлэхийн тулд дэлхийн шилдэг одуудыг авчирч үзүүлэх тоглолт хийж, энэ спортын төлөө бүхнийг хийж байсныг мэргэжилтнүүд үнэлдэг. Түүнийг золгүй байдлаар амь насаа алдсаны дараа Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев “Олимпийн медальт Денис Юрьвич Тений гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Тэр Казахстаны спортод ул мөрөө үлдээсэн агуу тамирчин байлаа. Денис эх оронч, залуучуудын үлгэр дууриалал байсан юм. Түүний гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэнэ” гэж эмгэнэл илэрхийлж байв.

Авъяаслаг уран гулгагч "Сочи 2014" Олимпийн хүрэл медальт, 2013 оны ДАШТ-ий мөнгө, 2015 оны ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж