Мүн Жэ Ин: Трампын айлчлалаас өмнө Ким Жон Унтай уулзаж магадгүй | News.MN

Мүн Жэ Ин: Трампын айлчлалаас өмнө Ким Жон Унтай уулзаж магадгүй

Мүн Жэ Ин: Трампын айлчлалаас өмнө Ким Жон Унтай уулзаж магадгүй

Мүн Жэ Ин: Трампын айлчлалаас өмнө Ким Жон Унтай уулзаж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг энэ сарын сүүлээр БНСУ-д айлчилна. Энэхүү айлчлалаас өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзана гэж найдаж байгаагаа БНСЦ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин илэрхийлжээ.

Учир нь Ким Жон Ун саяхан БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүний гэргий И Хэ Хо таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсэн захидал илгээсэн нь хоёр Солонгосын харилцаанд маш нааштай мэдээ байв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жон Унаас таатай захидал хүлээн авсан бөгөөд цөмийн яриа хэлэлцээ цааш үргэлжилж магадгүй боллоо хэмээн мэдэгдсэн юм. Энэ бүх сайхан мэдээнүүд Мүн Жэ Инд маш их найдвар төрүүлж байгаа бололтой.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ханойд болсон уулзалт бүтэлгүйтсэнээс хойш БНАСАУ-ын хандлага эрс өөрчлөгдөж, цөмийн яриа хэлэлцээний асуудал мухардалд ороод байсан юм. Уг уулзалт үр дүнд хүрээгүйд АНУ болон БНАСАУ харилцан бие биенээ буруутгаж, зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй БНСУ ч мөн БНАСАУ-тай харилцахад төвөгтэй болсон.

Эх сурвалж:KOREATIMES

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-13 202.9.44.72

Уул нь 2 Солонгос асуудлаа өөрсдөө шийдвэл амархан тохиролцоонд хүрэх талтай ! Хажуугаар нь зуучлагч буюу АНУ, БНХАУ, ОХУ орхоор л ямар нэгэн геополитикийн бодлого ороод бгаг далхий дахин харж л бна !

Avatar

zochin 2019-06-13 49.0.212.97

БНСУ-ын энэ нэг өөдгүй далидагануур хог байнаа, түүхэн гавьяа олж авч өөртөө наах гэсэн өмхий санаа тай л н**ш байна даг, өөр ямар хэрэгтэй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж