АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг энэ сарын сүүлээр БНСУ-д айлчилна. Энэхүү айлчлалаас өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзана гэж найдаж байгаагаа БНСЦ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин илэрхийлжээ.
Учир нь Ким Жон Ун саяхан БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүний гэргий И Хэ Хо таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсэн захидал илгээсэн нь хоёр Солонгосын харилцаанд маш нааштай мэдээ байв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жон Унаас таатай захидал хүлээн авсан бөгөөд цөмийн яриа хэлэлцээ цааш үргэлжилж магадгүй боллоо хэмээн мэдэгдсэн юм. Энэ бүх сайхан мэдээнүүд Мүн Жэ Инд маш их найдвар төрүүлж байгаа бололтой.
Өнгөрсөн хоёрдугаар сард Ханойд болсон уулзалт бүтэлгүйтсэнээс хойш БНАСАУ-ын хандлага эрс өөрчлөгдөж, цөмийн яриа хэлэлцээний асуудал мухардалд ороод байсан юм. Уг уулзалт үр дүнд хүрээгүйд АНУ болон БНАСАУ харилцан бие биенээ буруутгаж, зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй БНСУ ч мөн БНАСАУ-тай харилцахад төвөгтэй болсон.
Эх сурвалж:KOREATIMES
Холбоотой мэдээ