"Ханиасаа хойш их хэцүү амьдарсан"

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

"Ханиасаа хойш их хэцүү амьдарсан"

"Ханиасаа хойш их хэцүү амьдарсан"

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  17 чингэлэг спиртийн хэргийг илрүүлээд амь насаа алдсан цагдаагийн гэр бүлд хоёр өрөө байр өгөхөө мэдэгдсэн. Түүнийг өнгөрсөн долоо хоногт Багануур дүүргийн иргэдтэй уулзах үеэр уг хэргийг сануулсан нэгэн үйл явдал болж  талийгаач цагдаагийн эхнэр хоёр өрөө байр олгох тусламж хүссэн юм. Ерөнхий Сайд У.Хүрэлсүх түүний ханийг хүндэтгэж буйгаа илэрхийлээд, тэдний гэр бүлд Багануур дүүрэгт 2 өрөө байр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээ амласан билээ.

Одоогоос 18 жилийн өмнө албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан цагдаагийн албан хаагч Д.Ганбатын гэргий С.Уранчимэг “Ханиасаа хойш олон жил их хэцүү амьдарч ирсэн ч өнөөг хүртэл ийм сайхан цаг үе амьдралд минь тохионо гэж бодож байсангүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 19 жил шийдэгдээгүй асуудлыг минь газар дээр нь шийдвэрлэж, Багануур дүүрэгт хоёр өрөө байр өгнө гэж хэлсэнд талархаад баршгүй. Энэ бол надад биш үр хүүхдэд минь өгч буй маш том бэлэг боллоо. Миний хань Д.Ганбат цагдаагийн байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байгаад 2001 оны тавдугаар сарын 1-2 нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг дэх постод бусдын гарт амиа алдсан. Тэр үед спиртийн хэрэг маш ихээр илэрдэг байсан юм. Тэр үед би 4-20 настай найман хүүхэдтэй өнчирч үлдэн, нөхрийн минь амийг гурван сая төгрөгөөр үнэлж байлаа” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж