Н.Цэрэнбат сайдыг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбат сайдыг эрэн сурвалжилж байна

Н.Цэрэнбат сайдыг эрэн сурвалжилж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр чуулганы хуралдааны үеэр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг эрэн сурвалжилж, олж ир” гэх үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд үүрэг болгов.  Ингэхдээ үүрэг, чиглэл болгосон зарим ажлыг хийхгүй байна гэдгийг шүүмжилсэн юм.

УИХ-аас Засгийн газрын зарим сайд болон Хотын даргад Туул голын эрэг дагуух зөвшөөрлүүдийг цэгцлэх, шаардлагатай тохиолдолд  цуцлах чиглэл өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудалд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Хотын дарга С.Амарсайхан нар анхаарахгүй, ажлаа хийхгүй байгааг шүүмжилсэн юм. Ажлаа хийхгүй бол гишүүд холбогдох албаныхантай Туул голын асуудалд анхаарч, газар дээр нь шаардлагатай арга хэмжээ ав гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж