Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн суудал сүүлийн үед өнцөгдөх болсон. Түүнийг огцрох шаардлагыг иргэд тавьж, яамных нь үүдэнд эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж байгаа билээ. Ард түмний амьдрал хэцүүдэж ядуурч байхад өөрийнхөө хүүг албан тушаалд дэвшүүлэн Элчин сайдаар томилуулах Засгийн газраас шийдвэр гаргуулсан хэмээн иргэд тун бухимдалтай байгаа юм. Тиймээс ард түмнийхээ амьдралыг харж бай, мэдээ үз хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид зурагт бэлэглэхийг хүссэн аж. Гэвч, яамных үүдэнд хамгаалалтад гарсан цагдаа нар иргэдийн бэлгийг "саатуулсан" байна. Ц.Нямдорж нь Н.Энхбаярыг баривчлагдах үед "Манайх зурагтгүй" гэснээс болоод баахан баалуулсан билээ.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ