"Ц.Нямдорж, Исмэл хоёр Монголын төрийг самарсан"

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

"Ц.Нямдорж, Исмэл хоёр Монголын төрийг самарсан"

"Ц.Нямдорж, Исмэл  хоёр Монголын төрийг самарсан"

Хууль зүй, дотоод хэргийн яамны /ХЗДХЯ/  сайд Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөнөөс өнөөдөр/2019.06.13/ /цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд  "Ц.Нямдоржийн хүү болох Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайд болох ёс зүйгүй хэмээн өргөх бичгийг өчигпөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусанд хүргүүлэх үеэр талбайд жагсаал зохион байгуулсан иргэдийг цагдаа нар дарамталсан" талаар хэллээ. 

Тус хөдөлгөөний тэргүүн Т.Энхсайхан “Хууль зүйн салбарыг 22 жилийн турш завхруулж байгаа Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш бидэнд маш их дарамт ирэх боллоо. Ц.Нямдоржийн эрхэлсэн асуудлын хүрээнд цагдаа, прокурор зэрэг хууль хүчний бүх байгууллага байдаг. Тэдгээр хүчний байгууллагаараа дамжуулан намайг баривчлуулах гэж байгаа учраас аргагүйн эрхэнд хэвлэлийн бага хурал хийж байна.  

Эхлээд Ц.Нямдоржийг огцруулахыг  шаардсан үндэслэлүүдээс дурдвал УИХ-ын даргын албан тушаалд ажиллаж байхдаа Монгол Улсын үндсэн хуулийг хулгайгаар засаж байгаад баригдаж арга  хэмжээ авхуулж байсныг Монголын ард түмэн мартаагүй. Авлигын хөөн хэлэлцэх хугацааг дуусгах хуулийг хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдтэй хуйвалдан өөрчилснөөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тэрбум төгрөгийн авлигад шалгагдаж байсан албан тушаалын хэрэгтнүүдийг суллуулж авсан.  Мөн Монголын нийгмийг цочроосон Жастын Ш.Батхүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь  үйлчлээд хэрэг нь  хэрэгсэхгүй болох гэж  байна. 

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь Гадаад  харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажилладаг бөгөөд  саяхан Герман руу 70 кг хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан Бүгд Найрамдах Турк улсын Станбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшигийг  тийш нь томилоход багагүй нөлөөлсөн. 

Эрхтэн дархтны хүүхдүүд Элчин сайдаар томилогддог харгис бурангуй нийгэм Монгол Улсад бий болсон байна. Төрийн дээр сандайлсан хулгайч луйварчид Монголд онц аюултай нийгэм бүрдүүлж, төрийн эрх мэдлийг зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхээр баталж дампууруулж байна. Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайд болох ёс зүйгүй хэмээн өргөх бичгийг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусанд хүргүүлсний дараа  цагдаагийн хурандаа н.Амгалан гэдэг хүн над дээр ирээд “Чиний нөхөр чинь цагдаа хүн юм билээ. Хэрвээ дахиж жагсвал нөхрийг чинь ажлаас нь халуулна” гэж дарамталсан. Миний нөхөр цагдаагийн байгууллагад 25 жилийн турш үнэнчээр зүтгэсэн хүн. Гэтэл цагдаагийн удирдах албан тушаалтан ийм ёс зүйгүй зүйлийг хэлсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл  гэж харж байна.  

Цагдаагийн байгууллагаас над руу үргэлж залгаж, дарамталж байх боллоо. Чи хаана байна, яг одоо уулзмаар байна. Тэнд ир, энд ир гэж хуулиар далайлган дарамталж байна.  Үнэн хэзээд ялна гэдэгт би итгэж байгаа учраас тэмцлээ зогсоохгүй. Ц.Нямдорж гэдэг хүний үйлдэл нь  “Мандухай” сэцэн хатны Исмэл  тайжийн дүр харагдаад байна. Тэд хоёулаа Монголын  төрийг самарсан хүмүүс” гэв.  

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж