Польш улсад мянган цэрэг АНУ нэмж байрлуулна | News.MN

Польш улсад мянган цэрэг АНУ нэмж байрлуулна

Польш улсад мянган цэрэг АНУ нэмж байрлуулна

Польш улсад мянган цэрэг АНУ нэмж байрлуулна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Польшийн Ерөнхийлөгч Андрей Дудаг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Польшийн Ерөнхийлөгч өөрийнх нь газар нутагт байрлах АНУ-ын цэргийн баазад “Fort Trump” хэмээх нэрийг өгөх төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр дуулгасан бол Дональд Трамп тус улсад 1000 цэрэг нэмж байрлуулахаа амласан байна.

Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Дуда “ОХУ-ыг Польшийн газар нутагт үргэлж санаархсаар ирсэн төдийгүй сүүлийн жилүүдэд их гүрний дээрэнгүй, түрэмгий бодлого нь улам өргөжих болсон. Тиймээс ОХУ-ын уг үйлдлийг зогсоохын тулд барууны орнуудтай ялангуяа АНУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн хэлсэн байна.

Харин Дональд Трамп үүний хариуд ОХУ болон Польш улсуудыг найрсаг харилцаатай байгаасай гэж хүсдэгээ илэрхийлээд АНУ ч мөн ОХУ-тай тааламжгүй харилцаатай хайхыг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ.

Мөн тэд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, АНУ-д үйлдвэрлэсэн F-35 сөнөөгч онгоцыг Цагаан ордны дээгүүр нисэн өнгөрөхийг тэргүүн хатагтай нарын хамтаар харцгаасан гэнэ.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-13 66.140.188.56

Польшийн Ерөнхийлөгч Польш нь ОХУ-тай хиллэдэггүй гэдгээ мэддэггүй юм болов уу?( Калининград мужийг эс тооцвол)

Avatar

Zochin 2019-06-13 59.153.112.241

fashist orosiin ayul boditoi bolj bna, seremjlehtun.

Avatar

Зочин 2019-06-13 146.115.163.21

Zss s*** l daa hahaha. Minii ih hurliin hedees ch teneg yum yarih yumaa neerrree

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж