АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Польшийн Ерөнхийлөгч Андрей Дудаг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Польшийн Ерөнхийлөгч өөрийнх нь газар нутагт байрлах АНУ-ын цэргийн баазад “Fort Trump” хэмээх нэрийг өгөх төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр дуулгасан бол Дональд Трамп тус улсад 1000 цэрэг нэмж байрлуулахаа амласан байна.
Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Дуда “ОХУ-ыг Польшийн газар нутагт үргэлж санаархсаар ирсэн төдийгүй сүүлийн жилүүдэд их гүрний дээрэнгүй, түрэмгий бодлого нь улам өргөжих болсон. Тиймээс ОХУ-ын уг үйлдлийг зогсоохын тулд барууны орнуудтай ялангуяа АНУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн хэлсэн байна.
Харин Дональд Трамп үүний хариуд ОХУ болон Польш улсуудыг найрсаг харилцаатай байгаасай гэж хүсдэгээ илэрхийлээд АНУ ч мөн ОХУ-тай тааламжгүй харилцаатай хайхыг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ.
Мөн тэд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, АНУ-д үйлдвэрлэсэн F-35 сөнөөгч онгоцыг Цагаан ордны дээгүүр нисэн өнгөрөхийг тэргүүн хатагтай нарын хамтаар харцгаасан гэнэ.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ