Ерөнхийлөгч төмөр замаа ярьсаар л явна!

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч төмөр замаа ярьсаар л явна!

Ерөнхийлөгч төмөр замаа ярьсаар л явна!

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Киргизыг  зорьсон. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч  Сооронбай Жээнбековтой уулзахдаа  Ерөнхийлөгч Х.Баттулга Шинжаан-Уйгурын автономт тойргийг Монголтой холбох төмөр зам барьж байгаа талаар  дуулгаад,  энэ төмөр замыг Киргиз-Хятадын хил хүртэл сунгахыг санал болгосон гэх.  Ингэснээр Киргиз улс дорнын том зах зээлд гарах  боломжтой” болох тухай зөвлөж.  Ерөнхийлөгчийн айлчлалын тухай мэдээнд энэ талаар дурдагджээ.

Монгол Улсын хувьд экспортын төмөр замтай болох нь олон жилийн мөрөөдөл бөгөөд УИХ-аас Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг баталсан 2010 оноос тооцвол бараг есөн жил өнгөрчээ. Энэхүү есөн жилд Монгол Улсын төмөр замын бодлого, шийдвэр Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хамаатай байсан, одоо ч анхаарал тавьдаг ганц сэдэв нь байсаар байгаа билээ

Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Приморын хязгаарт болсон Дорнын эдийн засгийн чуулгад оролцохдоо Владивосток хүртэл 4000 км төмөр зам барихаар болсон гэх “шинэ мэдээтэй” ирсэн.Зарим хэвлэлийнхний онцолсноор "ганзага дүүрэн". Тэгвэл өнөөдрийн шинэ мэдээ нь Киргизийг Хятадын зах зээлд гарахад нь Монгол Улс төмөр замаар холбох тухай. Бас л "ганзага хоосонгүй" ирэх бололтой. 

Уул уурхайн бүтээгдэхүүний гол том зах зээл болсон Хятадад бүтээгдэхүүнээ экспортлохын тулд улс орнууд өнөөдөр өөр хоорондоо дайтаж байна. Монголын хилээс ердөө 267 км зайд орших Хятадын зах зээлд монголчууд эрдэс баялгаа гаргахын тулд экспортын төмөр замтай болохоор Гашуунсухайтын төмөр замыг барьж эхэлсэн.  Олон улсын хөрөнгө оруулагчдаас 5-10 жилийн хугацаатай зээл авчирсан Чингис бондын хөрөнгөөр ч уг төмөр замын төслийг санхүүжүүлсэн боловч Монголын мөрөөдөл “бүтээгүй”. Зургаан жилийн өмнөх шав тавих ажлыг эхлүүлж, 280 сая ам.доллараар овоолсон шороо нь өнөөдөр нар салхинд хийсч, харин Төрийн тэргүүн өөр зүгт төмөр зам тавихаар түмэн цэрэг “хөлслөөд” буй.

Нийтдээ 400 км гаруй урттай Зүүнбаянгийн төмөр зам хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй ч, ямар ч байсан Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслолыг үйлдсэн. Мөн 4000 км зөөвөрлөж, нүүрсээ Оросын зах зээлд гаргах том мөрөөдөлтэй. Гэвч үнэндээ,  цаасан дээр барьсан төмөр замуудын тоо нэмэгдсэнээс Монгол Улсын төмөр замын гарц болитоор нэмэгдээгүй. Юутай ч Киргизэд Монголын Ерөнхийлөгч төмөр замаа ярьсаар л яваа аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж