“АРДЫН ЭЛЧ-2019” санал асуулгын хугацааг сунгажээ | News.MN

“АРДЫН ЭЛЧ-2019” санал асуулгын хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

“АРДЫН ЭЛЧ-2019” санал асуулгын хугацааг сунгажээ

“АРДЫН ЭЛЧ-2019” санал асуулгын хугацааг сунгажээ

“АРДЫН ЭЛЧ-2019” санал асуулга 2019 оны зургадугаар сарын 23-ны өдөр дуусах байсан боловч шинэ нэр дэвшигчдээс хугацааг сунгах санал ихээр ирсэн тул долоо хоногоор сунгах шийдвэрийг гаргалаа.

Ингэснээр 2019 оны зургадугаар сарын 30 өдөр хүртэл дэмжиж байгаа нэр дэвшигчдээ онлайнаар санал өгөх боломжтой болж байгаа юм.

Санал асуулга дуусахад аймаг, нийслэл, дүүрэг тус бүрийн эхний таван байрт орсон нэр дэвшигчид тодорч олон нийтэд сайт, сонин, сэтгүүл, тв суваг, фм радио, сошиал сувгаар олон нийтэд зарлаж танилцуулна.

Төр түшилцэж, бодлого тодорхойлох хүмүүсийг сонгох нь ард түмний хувьд хамгийн хариуцлагатай чухал процесс, үүнд идэвхи санаачлагатай, алсын хараатай оролцох нь чухал гэдгийг цаг хугацаа харуулсаар байна.

“АРДЫН ЭЛЧ” цахим судалгаа нь 2012 оноос нээлттэй явагдаж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд тодорхой сегменттэйгээр улстөрчдийн рейтингийг тогтоож, мэдээллийн технологийн хамгийн өргөн сүлжээг ашиглаж, дүнг мэдээлж ирсэн билээ.

Энэхүү судалгааны зорилго нь 2020 оны сонгуулийг угтаж, нийслэл, орон нутгийг төлөөлөх мэдлэг чадвартай, хариуцлагатай, итгэл даах нэр дэвшигчдийг танилцуулах, сэдсэн санаачилснаа үргэлжлүүлэх эрхмүүд хэн бэ гэдгийг ард түмнээс асууж тодруулах юм.

УИХ, нийслэл, дүүрэг, аймгуудаас “Ардын элч санал асуулга”-д оролцох нэр дэвшигчдийг бүртгэж, 21 аймаг, 9 дүүрэгт ангилан байршуулсан болно.

Иргэн та “Ардын элч санал асуулга”-д нэр дэвшиж буй хүмүүсээс хэнийг төрийн түшээ болгохыг дэмжиж байна вэ?

Та дэмжиж буй нэр дэвшигчдээ www.ardiinelch.mn сайтаар нэвтэрч саналаа өгөөрэй.

Энэхүү судалгаа нь нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус “Ардын элч” сэтгүүл ХМХ-ээс зохион байгуулагдаж байгаа болно.

САНАЛ АСУУЛГЫГ ЗАРЛАХ:

Санал асуулга албан ёсоор хаагдмагц эхний 5 байранд орсон АРДЫН ЭЛЧ нарыг тодруулж бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан таниулах, “Ардын элч” сэтгүүлийн тусгай дугаар хэвлэж орон даяар үнэгүй тараана.

АНХААРУУЛГА

Нэр дэвшигчийг дэмжихдээ нэг IP хаягаас 20 минут тутамд нэг удаа санал өгөх горимыг зөрчиж олон удаа санал өгөх, өгөхийг оролдох, программ ашиглаж олон санал өгөх оролдлого хийсэн тохиолдолд тухайн нэр дэвшигчийн санал өгөх цэс 24 цаг идэвхгүй болох хамгаалалтын систем ажиллаж байгаа болохыг анхааруулж байна!

http://ardiinelch.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж