Өндөгний уургуудын аль нь сайн бэ? | News.MN

Өндөгний уургуудын аль нь сайн бэ?

ЗӨВЛӨГӨӨ

Өндөгний уургуудын аль нь сайн бэ?

Цагаан уураг бол ариун зүйл.

Өндөгний цагаан уурагт үнэндээ нэг их олон орц байдаггүй. 90 хувийг нь ус үлдсэн 10 хувийг нь уураг бүрдүүлдэг. Гэхдээ ямар уураг байдаг гээч. Дэлхийн хамгийн цэвэр, биед бүрэн шингэдэг тийм л уураг бий. Цагаан уурагт өөх тос, холестрин огт байдаггүй бөгөөд өндөгт байдаг эрдэс витаминаас Витамин В3, В2, магни, фосфор, натрийн дийлэнхийг агуулна. Цагаан уургийг зөвхөн идэж хэрэглэх биш арьс, үсэнд түрхэн маск тавих хэлбэрээр гоо сайханд өргөн ашигладаг.

Шар уурагт дурла. Учир нь…

Шар уурагт дурла. Учир нь тэр бол амин дэмийн авдар. Төмөр тэргүүтэй эрдэс, А-К хүртэлх бараг бүх витамин, чухал амин хүчлүүд бүгдээрээ өндөгний шард бий.

1950-иад оноос эрчимжсэн холестриныг буруутгах хандлагын улмаас өндөгний шар уургийг нэг хэсэг хүнсний хэрэглээнээс хассан гэхэд болно. Гэхдээ сүүлийн үеийн судалгаанууд холестрины талаар муу гэхээсээ илүүтэй сайн мэдээг дуулгах болсон билээ. Шар уургийн хэрэглээ нь дархлааг дэмжиж, бодисын солилцоог идэвхижүүлдэг нь нэгэнт батлагдсан зүйл. Зарим эрдэмтэд хорт хавдрын эмчилгээнд өндөгний шар уургийг ашигласан туршилтууд ч хийж үзсэн байдаг.

Өдөрт хоёроос гурван ширхэг өндөгний шар идэхэд таны биед хэрэгтэй гол амин дэмүүд бараг бүгдээрээ нөхөгдөхөөс гадна хүний бие өөрөө үүсгэж чаддаггүй 9 амин хүчлийг давхар нөхөж өгдөг байна. Баян өндөгний үйлдвэрт хийгдсэн судалгаагаар иоджуулсан өндөгний иодын 95 хувь бусад эрдсийн 80-98 хувь нь зөвхөн шар уурагт оршиж байгааг тогтоосон байдаг. Тиймээс шар уурагт дурла. Тэнд амин дэмийн уурхай оршдог.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж