Хонгконгчуудын эсэргүүцэл: Хятад савраа тат | News.MN

Хонгконгчуудын эсэргүүцэл: Хятад савраа тат

Хонгконгчуудын эсэргүүцэл: Хятад савраа тат

Хонгконгчуудын эсэргүүцэл: Хятад савраа тат

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс, Азийн санхүүгийн төв болох Хонконгийн Засгийн газар  Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа билээ. Тэгвэл үүнийг эсэргүүцсэн Хонгконгийн иргэд Даваа гаригаас /2019.06.10/ эхлэн жагсаж, уг жагсаал цуглаанд ойролцоогоор нэг сая гаруй хүн оролцжээ. Энэ нь Хонгконгчуудын долоон хүн тутмын нэг нь жагсаалд оролцож байна гэсэн үг юм. Гэсэн хэдий ч цагдаагийн байгууллагаас жагсагчдын тоог дарж 240 мянган хүн оролцсон хэмээн мэдэгдээд байгаа.

"Нэг улс- хоёр систем" нэрийн дор өөртөө засах ихээхэн хэмжээний эрх эдэлдэг Хонконг нь Хятад улстай ялтан шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй. Хонгконгийн эрх баригчдын тухайд Хятадын талын байр суурийг дагаж байгаа бол сөрөг хүчин уг хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзаж байгаа. Олон зуун мянган иргэд энэхүү хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж байгаа ба хэрэв дээрх хууль хэрэгжээд эхэлбэл зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд төдийгүй эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн, хүний эрхийг хамгаалсан энгийн гэмгүй хүмүүс ч Хятадын бодлогын бай болохыг үгүйсгэхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Зарим шинжээчид Хятадад ялтан шилжүүлэх энэхүү хууль нь БНХАУ-ын Коммунист намын үзэл бодлоор Хонконгийн жирийн иргэн хэнийг ч гэсэн ялтан болгож, хүссэнээрээ хууль, хүний эрхээс гадуур шүүх эрх мэдлийг олгоно гэж үзэж байна. Энэ нь автономит эрх бүхий Хонгконгийн улс төр, бизнес, нийгэм, хэвлэл мэдээлэл болон ардчиллын төлөө зүтгэлтнүүдэд нэн халгаатай асуудал бөгөөд хэрвээ энэ хууль батлагдвал Хонконгийн ардчилал, тусгаар тогтнох үйл явцад маш том аюул учирна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн жагсагчид Хятадын бодлогыг дэмжиж буй эрх баригч, Засгийн газрын тэргүүн Керри Ламыг огцрохыг шаарджээ. Харин тэрбээр хуулийн шинэ өөрчлөлт олон нийтийн дунд янз бүрийн байр суурь үүсгэсэн гэдгийг  хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн ч эрх баригчид үзэл бодлоосоо ухрахгүй хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс гадна олон мянган хүн дээрх хуулийг эсэргүүцэн жагссан ч 300 гаруй бүлэг, байгууллагууд Хятадтай ялтан шилжүүлэх механизмыг зохицуулсан хуулийн төслийг дэмжин захидал илгээсэн хэмээн онцолж, албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаагаа ч илэрхийлсэн байна.

“Ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэж байна”, “Хонгконг бууж өгөхгүй”, “Хонгконг бол Хятад биш” гэх зэрэг уриа лоозон барьсан нэг сая иргэний жагсаал цуглаан нь 1997 онд Хонконгийг Эх газрын Хятадад буцаан өгснөөс хойших хамгийн олон хүн оролцсон жагсаал болж байна. Хонконгийн хууль тогтоох зөвлөл өчигдөр /2019.06.12/ шинэ хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах ёстой байсан ч эсэргүүцлийн жагсаалаас болж түр хойшлуулжээ. Гэхдээ энэ сарын 20-ны өдөр гэхэд эцсийн хэлэлцүүлгийг явуулж хуулийн төслийг батлахаар зэхэж байгаа юм.

Олон зуун мянган залуус голдуу иргэд ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэн Хонгконгийн төв Виктория цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж, гурван километр орчим урт цуваа үүсгэн жагссан юм.

“Хятад улс Хонгконгчуудын эрх чөлөөг бага багаар хумсалсаар байна. Хятадын коммунист бодлого Хонгконгоос савраа тат” хэмээн жагсагчид хашгирч байв.

Жагсаал цуглаан одоо ч намжаагүй байгаа ба тэдэн дээр 100 гаруй бизнесийн байгууллага, 4,000 гаруй багш эрх чөлөөний төлөө жагсаалд нэгдэн ажил хаях, үйл ажиллагаагаа зогсоож тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байна. Жагсаал цуглаан эхэндээ тайван байсан ч сүүлдээ жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, долоон хүнийг баривчилж, олон иргэд гэмтэж бэртэн, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн бороохой зэргийг ашиглан жагсаалыг тараахыг оролдож байгаа аж.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-13 64.119.27.71

Uigar tuvduud temtseed bdg bsn odoo honkonguud temtseed ehellee. Taiwan bl barag l tusgaar uls bolchihson uvurmongolchuud maani l het erliizsen yumu b** med dundadiin bodlogiig l magtatsgaagaad bdg yum bn le

Avatar

Зочин 2019-06-13 211.36.140.231

Армонголын хэт үндсэрхэг гажиг үзэлтэй нацист (нацист үзэл суртлыг гадаадад хуулиар хориглосон байдаг) хулгайчууд, монгол хэлээрээ ярьж, монгол ахуй соёлоо хадгалж, монгол бичгээрээ бичиж байгаа хүмүүсийг хятад гээд гүжирдээд муулаад байхаар чинь өөр яах юм.

Avatar

Зочин 2019-06-13 24.46.102.95

Erh cholooniihoo toloo hun bur temtseh ystoi,boginohon amidrald hen darluulj suuhiig huseh ym
MONGOL temtsej chaddaggui,…yagaad,avilgald avagchdiig yllaj vhaddaggui tsoriin gants uls
Yaj tentsdegiig hartsgaa!

Avatar

Bold o 2019-06-13 121.163.70.184

Hyatadiin erliizee tanai hyatad uls zadrah yum bn daa

Avatar

Зочин 2019-06-13 150.129.140.19

Хятадын дотоод хэрэгт бүү оролцогтун…

Avatar

Зочин 2019-06-13 73.92.12.67

Угаасаа эрх челеений телеех тэмцэл цусанд нь шингэсэн учраас хонконгчууд тэмцэж байна .

Avatar

Зочин 2019-06-13 202.179.24.254

Сөрөг хүчин гэж байна. Тэгвэл олон намын системтэй юм байна.

Avatar

Bold o 2019-06-13 223.62.216.173

Taivan..Honkon zereg hyatad ni haytadiigaa eserguustej temtsej bn daa ..manai ovor Mongolchuud temtseh heregtei

Avatar

irgen 2019-06-13 59.153.84.70

Ene baidlaar bol hyatad 2050 gehed zadarna…harin uvur monolshuud l hulchgar bgaad l bgm da

Avatar

Зочин 2019-06-13 202.170.71.82

uchir n mongolchuud bolhoor mongolchuud ugiin hulchilgar archaagui.

Avatar

Зочин 2019-06-13 122.201.22.33

Өчүүхэн олдсон эрх чөлөөнийхөө төлөө мундаг тэмцэж байна.

Avatar

иргэн 2019-06-13 64.119.22.192

Нэг улс гүрэн.хэт томорвол.асуудал төдий.чинээ.нэмэгдэх нь байгалийн хууль
юмдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж