Жилийн өмнө энэ гудамжинд "шөнө болдоггүй" байв. Залуус тэнд шөнөжин дуулж, бүжиглэж, наргиж, цэнгэж, зугаалж, зугаацаж өнгөрөөдөг байсныг хотын шинэ дарга С.Амарсайханы шийдвэрээр цуцалсан билээ. Хэдийгээр хүүхэд залуусын орой, үдэш зорьж очих хотын нэгээхэн хэсэг болж чадсан ч нөгөө талаар хотын ариун цэвэр болоод, оршин суугчдын амар амгалан байдалд сөргөөр нөлөөлдөг байсан "Шөнийн гудамж"-ийг буулгаж эхэлжээ. "Гэрэлт гудамж"-ны гол хэсэгт очиход техникийн дуу хангинаж, дулааны шугам хоолой ухаж буй дүр зураг угтав.
Эгнэсэн олон сандал байршуулсан хэсгийг тэр чигээр нь нурааж, дулааны шугам сүлжээг шинэчлэх ажил тус гудамжинд ид өрнөж байна. Шугам сүлжээний ажил хийж буй талбайг тойруулан төмөр тор татаж, “Сөүлийн гудамжны 110 хос метр шугамыг хэсэгчлэн, шинэчлэх ажлыг УБДС ТӨХК-ийн захиалгаар, “Есөнталст Оргил” констракшн гүйцэтгэгч, 2019 оны зургадугаар сарын 2-ноос 27-ны хооронд хийж, гүйцэтгэж байна” гэх мэдээлэл бүхий самбар ч байршуулсан нь ч үзэгдлээ.
Сөүлийн гудамжны дулааны шугамын засварын ажил эхлээд тав хонож. Энэ хугацаанд гэрэлт гудамжид барьж, байршуулсан олон сандал, гадаадын жуулчдад үйлчилдэг хоёр постыг зайчилж, ажлаа эхлүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байсан талаар гүйцэтгэгч компанийн бригадын дарга М.Ганзориг хэлэв.
“ЗАСВАРЫН АЖЛЫН ҮЕЭР ГЭР БҮЛИЙН ХӨШӨӨ ЮМАНД ӨРТЧИХ ГЭЭД БАЙНА”
Тэрбээр “Манай компани Сөүлийн гудамжны хэсгийн насжилт нь дуусаад олон жил болж буй шугам хоолойг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна. Ажлаа эхлүүлэхийн өмнө гэрэлт гудамжны сандлыг авч, гадаадын жуулчдад үйлчилдэг хоёр цэг барьчихсан байсан нь хүндрэлтэй байлаа. Энэ бүгдийг яг дулааны шугам явдаг хэсэг дээр барьсан байсан. Бид аль болох богино хугацаанд ажлаа хийхээр шахуу төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.
Гэрэлт гудамжны гэр бүлийн хөшөө гэхэд л шугам хоолой байршуулж, зөөхөөр юманд өртчих гээд хүндрэлтэй юм. Ерөнхийдөө зургадугаар сарын 27-нд дулааны шугамаа залгаад усаа тавих юм. Тэрнээс хойш гэрэл гудамжны талбайгаа буцааж, янзална. Уг дулааны шугамыг шинэчлэхдээ дангаараа 110 метр урт хосоороо нийлээд 220 метр шугамыг солино. Зарим хүмүүс бидний ямар ажил хийж байгааг ойлгохгүй асуухаар нь олон жил болж, насжилт нь дууссан дулааны шугам сүлжээг сольж байна гэж хэлдэг” гэв.
“ГЭРЭЛТ ГУДАМЖИД АНХНААСАА АМАРХАН УГСАРЧ, САЛДАГ САНДАЛ БАЙРШУУЛСАН”
Харин нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжид хийгдэж буй 11Д магистралын 800мм-ийн голчтой 110метр хос шугамыг хэсэгчлэн солих ажлыг энэ сарын 2-нд эхлүүлсэн. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “УБДС ТӨХК”-аас их болон урсгал засвар хийх хуваарийг Хотын ерөнхий менежерээр батлуулан ажилладаг. Тус хуваарийн дагуу 11Д магистрал шугам солих ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Тус шугам нь 33 жил нэг ч засвар үйлчилгээ хийгдээгүй бөгөөд ашиглалтын хугацаа бүрэн дууссан байсан.
Гэрэлт гудамжийг анх тохижуулах үеэр тус асуудлыг “УБДС ТӨХК”-тай зөвшилцөж амархан угсарч салгах боломжтойгоор сандал байршуулсан. Дулааны шугам шинэчлэх ажлыг гүйцэтгэгч байгууллага нөхөн сэргээж угсарч суурилуулах барьцаа хөрөнгийг Төрийн сангийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дансанд байршуулсан. "Авто зам, тохижилт ногоон байгууламж сэтлэх сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрөл" олгох ажлын хэсгийн бүрэн хяналтад уг ажлыг хийж байна” гэсэн мэдээллийг өглөө.
"СӨҮЛИЙН ГУДАМЖНЫ ДУЛААНЫ ШУГАМЫН НАСЖИЛТ НЬ ДУУССАН”
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Сөүлийн гудамжны дулааны шугамын засварын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ирэх өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлд энэ зун дулааны шугамын олон урсгал засварыг хийхээр төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд “УБДС ТӨКК”-аас ээлжит урсгал засварыг хийгээд эхэлсэн. Сөүлийн гудамж буюу гэрэлт гудамжны хэсгийн дулааны шугамыг бараг 33 жил солиогүй, ашиглалтын хугацаа ьн дууссан учраас график төлөвлөгөөний дагуу шинэчлэх зөвшөөрөл өгсөн.
Нөхөн сэргээлтийн хувьд гүйцэтгэгч байгууллага нөхөн сэргээж угсарч суурилуулах барьцаа хөрөнгийг Төрийн сангийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дансанд байршуулсан” тухай тайлбарлажээ.
“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД УЯЛДАА ХОЛБООГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА”
Сурвалжлагын үеэр иргэдийн төлөөллөөс санал бодлыг нь сонссон юм. Иргэн Н.Дагирмаа “Төрийн албан байгууллагуудын ажлын уялдаа холбоо огт байхгүй байна. Нэг нь сонгуулиар гарч ирээд нэг ажил хийдэг. Дараа жилээс нь өөр хүн гарч ирээд дахин нэг ажлыг эхлүүлдэг. Мөн анхнаасаа л их хотын гэрэлт гудамж байгуулахад газраа сайн судалж, сайтар төлөвлөх ёстой шүү дээ” гэдгийг ярьж байв.
Харин Ж.Эрдэнэбаяр гэх залуу “Нийслэл хотод шөнийн гэрэлт гудамж болон өөр бусад амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх газар байх ёстой. Гэхдээ гэрэлт гудамжийг байгуулсан газар нь тохироогүй юм шиг надад санагддаг. Бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн 100-гийн гудамж хөл хөдөлгөөн ихтэй газар шүү дээ. Илүү зай талбайтай газар хотын гэрэлт гудамжийг байгуулах хэрэгтэй юм уу гэж боддог. Энэ хавийн оршин суугчдад ч гэсэн хүндрэлтэй, зам хаахаар бас замын хөдөлгөөний ачаалалд ч нөлөөлнө” гэдэг саналыг хэллээ.
ГЭРЭЛТ ГУДАМЖААС ТАТГАЛЗАЖ, НЭЭЛТ ХИЙСЭНГҮЙ
Улаанбаатар хотын захирагчийн албанаас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн “Гэрэлт гудамж” болгон тохижуулсан билээ.
Аялал жуулчлал хөгжсөн дэлхийн томоохон хотууд худалдаа, наймаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзэх, амтат хоол зооглох зэрэг төвлөрсөн үйлчилгээ бүхий шөнийн гэрэлт гудамжтай байдаг. Шөнийн гудамжинд гадны зочид, жуулчид төдийгүй их хотын залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж бүхий л боломжийг хангаж өгсөн байдгаараа онцлогтой.
Энэ жишгээр нийслэл Улаанбаатар хот 2017 оны зургадугаар сарын 8-нд шөнийн гэрэлт гудамжтай болсон. Ингэснээр Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулж “АСА” циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг “Шөнийн гэрэлт гудамж” хэмээн нэрлэсэн билээ.
Шөнийн гудамж нь тавдугаар сараас эхлэн аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа долоо хоног бүрийн баасан гарагийн 20.00 цагаас даваа гарагийн 04.00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хааж, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлдэг байв.
Харин Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан гуравдугаар сарын 5-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр илтгэл тавьж, өөрийн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулсан. Тэрбээр энэ үеэр “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго” гэж хэлсэн байдаг. Тиймээс гэрэлт гудамжийн нээлтийг энэ жил хийсэнгүй ээ.






















А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
suvd 2019-06-13 182.160.36.24
hairan mungu . yamarch bodlogo alga. umnuh hiisenee nuraah lajil hiij bna
Зочин 2019-06-13 103.229.176.130
эхлээд хогоо хогийн саванд хийж сурах, нохой шиг хаа ч хамаагүй бааж шээдэгээ болих, нус цэр шүлсээ газар хаядгаа болих , бусдыг болоод өөрийгөө хүндэлж сурах … энэ бүгдийн дараа л иймэрхүү газруудыг нээж болох юм
Зочин 2019-06-13 103.229.176.130
энэ шөнийн гэрэлт гудамж гэдэг утгагүй тэнэг юмыг больсон нь зөв шүү. энэ хавийн орчин үнэн заваан болдог , ойр орчны байр орон сууцны орц, үүд хүртэл хогийн цэг, жорлон аятай юм болдог
Үргэлжлл 2019-06-13 112.72.11.112
га хэмжээ долоо хоног бүр болдог байсан. Гудамны бүжиг, гудамны спорт, сонирхлоороо нэгдсэн залуусын үзүүлбэрүүд жнь үзүүлбэрийн дугуй, ролик, скетборд сонирхогчид олны өмнө тэрнийгээ толилуулдаг байлаа. Дуулдаг бүжиглэдэг, алиалдаг залуус сайн дурын хөөрхөн үзүүлбэрүүд хийдэг байсан. Ваар, уран зураг, калиграф, шог зураг…. Тэд нар одоо хаана очих вэ? Бааранд очиж эднийгээ үзүүлэх үү, шөнийн клубт авъяасаа хөгжүүлэх үү? УБ яагаад ийм юм бэ
Баагий 2019-06-13 182.160.33.13
Шөнийн гудам төслийг зогсоосонд баярлагсдад: одоо би хүүхдээ хаагуур хаагуур дугуй унуулахав? Хаагуур чөлөөтэй алхах вэ? Энэ хавь хүн амьдрах газар биш, япон солонгосын төмрийн хаягдлаар дүүрлээ. Их л бузар булай юм болдог байсан гэх юм, одоо энэ гудмыг бусниулсан юм чинь, УБ д бузар бусармаг огт байхгүй болох байх, тийм үү? Энд овоо хэдэн хүн ажил орлоготой болж байсан, тэд энэ зун юу хийх вэ? Хөрөнгө мөнгө зарж тоног төхөөрөмж авсан хүн ч байгаа. Тэд хаана ажиллах вэ? Хөөрхөн хөөрхөн соёлын ар
Төв аймгийн алдарт уяач 2019-06-13 202.179.25.210
Шөнийн гудамжинд хүүүдүүдээ дугуй унуулж чөлөөтэй зугаалдаг байсан юм уу? Жорлонгоор хүүхдүүдээ зугаацуулдаг хүмүүс Зуун мод руугаа яваж болно ш дээ.
durak 2019-06-13 103.10.22.43
Ene odoo hedhen jiliin umnu solison turba shig sanahiin hairan mungu
Зочин 2019-06-13 103.26.193.247
Negent bgaa yumiig zamiig n haahguigeer saihan gudamj bolson bsn. Uhaad siutgeed hyachihuin. Tender geh shig buhel buten tom gazar yum bol zaswariin 1 brigadtai boloo. Joohon ch hariutslagatai holboo yualdaatai bgaachee. 2 jiliin omon butneer n uhaal zassan gecheel dahiad uhjiin shude
mangar 2019-06-13 202.179.25.251
hoid nasandaa hot baiguulbal tunnel dotor ded bytetsee shiideerei 1 ni zasaad l nogoo talaas ni uhaad l haha
zochin 2019-06-13 49.0.212.97
Тэр гэрэлт гудамж гээч нь ардчилсан засгийн хийсэн гудамж биш, хотын дарга асан г*** Батболдын үед жил гаруйн өмнө барьсан эд шүү дээ
Зочин 2019-06-13 202.21.108.196
saihan hotiin tuviig maani, arhichin har tamhichin, yanhandalt, b**s sheesnii nutag bolgoson doo muu manii malnuud
Hep 2019-06-13 202.179.31.164
Apxichin Yanhani vvpig Bat uultein xamt conoooo
№№№ 2019-06-13 150.129.140.19
Сүхбаатарын талбай, "УУрт цагаан"-ыг шөнийн гудамж болгож болдоггүй юм уу???
Зочин 2019-06-13 139.5.217.208
Гэрлий нь үлдээчихгүйдээ
zochin 2019-06-13 43.228.131.45
ЁО ЁО ЖИНХЭНЭ ХОГИЙН ҮҮРИЙГ ИНГЭЖ НЭГ БУУЛГАДАГ ЮМ БАЙЖЭЭ.ЭРГЭН ТОЙРНЫ БАРНУУД НЬ БҮГД ЖОРЛОН.
Зочин 2019-06-13 43.228.131.45
Тэр шөнийн гудамж гээч юмыг татан буулгасан нь маш зөв. Ханброй Ганхүү эд нар л өмнө нь хотын "депутат" байхдаа өөрсдийн бизнесээ төсвийн мөнгөөр дэмжүүлэх гэж ийм башир арга олж хэрэгжүүлсэн юм шиг байгаа юм. Сүүлдээ энэ нь хавтгайрсан архидалт болдог газар болж хувирсан. Тэр хавиар амьдарч буй иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Хүүхэд хөгшид шөнө унтаж чадахаа больсон. Тэгж л их зугаацах гээд байгаа юм бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэр "Шөнийн гудамжаа" байгуулж болно шү дээ…
Зочин 2019-06-13 27.123.214.2
Ger bul bolj togoloj bgaa huuhded shig uls shuu
Зочин 2019-06-13 202.21.100.210
Албан тушаалтан хотын дарга Су.Батболд С.Амарсайхан нарын татвар төлөгчийн мөнгийн үр ашиггүй зарцуулдаг бодит жишээ. МАН-н хайрцаг дотор багтаж 2016-2018 онд хотын удирдлагад байсан хүмүүсийн бодлогын залгамж чанаргүй хэн нэгнийгээ байнга үгүйсгэж хардаг ааш зангийн илэрхийлэл эцэст нь төрийн мөнгийг шалан дээр дэвсэлж байна
irgen 2019-06-13 202.179.27.68
Ter ger buliin hushuug ni yadaj zamiin zah ruu zaiduu, bairluulmaar yum shigee, Yag zamiin gold teertei, haraa muutai hun oroi yavj baigaad teeglej unasan tuuhtei. Anhaaraarai.
dr 2019-06-13 103.212.117.198
manai zaluuchuudiin uhamsar shuniin gudamjid amarch tsengetlee tuluvshuugui, zugeer arhidalt, baaj sheesen bohir orchin bolj huvirsan, humuuiis shunu amraahgui zavaan gazar bolson baisan, huuhed nas mini naad gudamjind ussun bolohor ih haruusaj baisan, harin zuv shiidver garch dahin taivan amgalan bolloo
5-р хорооллын иргэн 2019-06-13 202.126.88.39
Хотын дарга Амарсанаад баярлалаа, үнэхээр хэцүүхэн гудамж болсон байсан шүү. Хөгшчүүл их баярлаж байна лээ
Зочин 2019-06-13 119.104.41.12
s** Ingeh l Baisiin Bol Anhnaasaa Yah Gej gerlt Gudamj Baridag teneg Durakuud We…
Зочин 2019-06-13 202.179.24.31
ЁО ЁО ЖИНХЭНЭ ХОГИЙН ҮҮРИЙГ ИНГЭЖ НЭГ БУУЛГАДАГ ЮМ БАЙЖЭЭ.ЭРГЭН ТОЙРНЫ БАРНУУД НЬ БҮГД ЖОРЛОН.
зочин 2019-06-13 64.119.22.69
Ийм гудамж байгуулах, жилийн дараа нураахаа энэ Амарсайхан нь хотын Хурлын дарга байхдаа мэдэхгүй л сууж байсан гэхэд итгэх аргагүй. Хувийнх нь мөнгө биш бусад иргэдийн хөрөнгө болохоор төсвийн зардалд хайр найргүй хандах юм даа. Ийм л дарга, сайд нартай улс.
general 2019-06-13 122.201.28.8
1 durak ni shal hereggvi yum hiilgene daraagiin durak ni garch ireed buulgana, horlon svitgeh ajillagaa met sanagdahiin,
hhhh 2019-06-13 103.229.176.130
tsetserleg olon bh heregtei bolohoos iimerhuu gudamjnuudiig huhuulen demjih n utaggue, ugaasaaa seoul gudamjaar duuren uushiin gazaruud, restauranutuud hangalttai bn zugeer, balai yumiig n demjiheer yurtuntsiin arkhichid tsuglaad ene tendgui sheeeej baagaad naad gudamjiig zavaaruulsaar bsn der n nuguuu hoolniii tsutsnuud tosoooo zamaar neg asgaad margaash n uner gj oi gutmaar yum boldg bsn,
монгол иргэн 2019-06-13 202.131.236.170
Хотын дарга маш сайн байна. Эргүү төлөг Су. Батболдын хийсэн энэ шөнийн гудамж гэдэг нь үнэхээр цагаа олоогүй, шөнийн гудамж нэр нь ч оноогүй жинхэнэ дампуу ажил байлаа. Монголчууд хөдөлмөрлөх хэрэгтэй. Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэг олон байх хэрэгтэй.
Зочин 2019-06-13 202.126.88.192
Энэ гудамжийг шөнийн болгох гэж хичнээн татвар төлөгчийн хүч хөдөлмөрөөр бүтсэн мөнгийг үрэн таран хийв??? Дарга нарын тооцоогүй бодлогогүй алхам хохирол дагуулсаар…
ЧД иргэн 2019-06-13 202.179.27.109
Тэр шөнийн гудамж гээч юмыг татан буулгасан нь маш зөв. Ханброй Ганхүү эд нар л өмнө нь хотын "депутат" байхдаа өөрсдийн бизнесээ төсвийн мөнгөөр дэмжүүлэх гэж ийм башир арга олж хэрэгжүүлсэн юм шиг байгаа юм. Сүүлдээ энэ нь хавтгайрсан архидалт болдог газар болж хувирсан. Тэр хавиар амьдарч буй иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Хүүхэд хөгшид шөнө унтаж чадахаа больсон. Тэгж л их зугаацах гээд байгаа юм бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэр "Шөнийн гудамжаа" байгуулж болно шү дээ…
Зочин 2019-06-13 66.181.161.77
шугамаа солихгүй хоолойн голоор нь тэлж хатдаг зориулалтын шингэн урсгаад доторлодог технологи байгаа гэж яриад байсан.хэдэн компаниудаа ажилтай болгох гэж дураараа аашилж бн.
Зочин 2019-06-13 202.9.42.89
Тэгээд бас энэ бузар гудамжиндаа монгол гэр булийг байрлуулж доромжлон гутаасан байгаа юм
ТӨВ АЙМАГ 2019-06-13 202.126.89.69
НУРАА ГОМОЧУУДЫН ЦУГЛАРАЛТ БОЛДОГ ГАЗАР ГЭСЭН СУ БАТБОЛД ОДОО ХИЙХ АЖИЛГҮЙ НААД ХАВИАР ЧИНЬ ЯВАА
Пидорастууд 2019-06-13 150.129.141.147
Пидорастуудын заваардаг байсан газрыг устгаж байгаа хотын шинэ дарга сайн байна.
г*** 2019-06-13 150.129.141.147
г*** нар уулзаж архидаж мансуурч шээж бааж нулимаж ориж чаралж галзуурдаг байсан газар дээрх там
ХУУЛЬЧ 2019-06-13 202.9.42.212
ЗӨВ ШҮҮ ЗАЛУУЧУУДАА ХАР ТАМХИ ТАТАХ ,АХРИ УУХ ГАЗАРТАЙ БОЛГООД ЯАХАВ,,,,ТЭГЭЭЭД ТЭНД БИЕЭ ҮНЭЛЭХ БУУДЛУУД ОЛОН БОЛСОН ДОО,,,,,,???
Зочин 2019-06-13 182.160.37.138
энэ сайт гэрэлт гудамж баас шээс боллоо гээд байсан. одоо магтаад уналаа. АН-ы хутган үймүүлэгч энэ сайт дандаа хор хутгана
Зочин 2019-06-13 202.126.89.236
Uvsiihan er ni l bvtehgvi uls yumaa. Hot iin shine darga ch mun ch huuchinsag setgelgeetei zaluugaaraa utulchihsun lvd ajee.
зочин 2019-06-13 66.181.176.250
больсон нь зөв
Зочин 2019-06-13 202.131.236.122
Ардчилсан улсад хэн юугаа хийх, завтай үгүй нь Амарсайхны мэдэх хэрэг юм уу? Дандаа Соц аргаараа ажлаа хийх гэж оролдох юм. Шинэ залуу хүн төрд гарахгүй бол болохоо байлаа. Энэ улс орныг удирдаж байгаа хүмүүс чинь нийгэмдээ гологдоод байна шдээ. Уг нь залуу хүн шиг л харагдах юм, ийм өтөл сэтгэлгээтэй гэж яаж мэдэх вэ дээ
Зочин 2019-06-13 202.9.42.89
Одоо засварын ажлаар далимдуулаад тэр гоомоо хошоог нь наанаасаа зайлуулаарай асар муухай билэгдэлтэй эрчуудийн хийморийг гутаасан хошоо ямар сайндаа л хуний зэвууг хургэж хага ошиглож байхав дээ
Зочин 2019-06-13 124.158.126.215
Шөнийн гудамж гэж хичнээн төгрөг зарцуулсан бол???!!!!!!!!? Бидний татварын мөнгийг үнэхээр гамгүй үрэх юм даа.
Зочин 2019-06-13 122.201.22.33
Demii demii bolison ni deer
Зочин 2019-06-13 202.9.42.89
Бузар гудамжыг болиулж тэр орчиын айл амьтад арай хийж хэвийн тайван амьдрах боломжтой болсон энэ сэтгуулч олон юм хуцахаа боль тийм их гэрэлт гудамжинд дуртай либераль хумуус байвал хотын даргад хусэлтээ явуулаад гэрийнхээ гадаа шонийн гудамжбайгуулах эрх чинь нээлттэй байгаа пожалуйста
Зочин 2019-06-13 202.9.43.194
Больсон нь дээр.
Зочин 2019-06-13 117.111.2.175
Энэ төмөр турьба хэдэн жил болоод ахиад ухуулна найдвартай өөр хуванцар юмуу бидонон хоолой байж болдоггүй юм байх даа
Зочин 2019-06-13 210.238.186.160
Jil bolgon zam evdelj gazar uhaj yadag baina. Neg musun olon jiliin nastai yum hiij boldoggui yum baihdaa. Nuguu l mungu ideh arga baihdaa. Hunii nuden deer ajil hiisen bolj.
Mongol 2019-06-13 202.21.112.37
Муудсан шугамаа сольсон нь яаж ч бодсон дээр ш дээ. Энэ дээр худлаа улстөржих ямар ч шаардлага байхгүй. Гэрэлт гудамж гэж баахан хөлчүү залуусын холхилддог л газар байсан ш дээ. Онц гойд юм юу ч байхгүй. Угаасаа хүүхдийн 100-аар дүүрэн баар цэнгээний газрууд байхад гэрэлт гудамж гэж замын хөдөлгөөн хааж шоу хийдэг байсныг болиулсан нь зөв өө.
Зочин 2019-06-13 64.119.23.48
манайхан ч бүтэхгүй гарууд шүү