Asiana Airlines Улаанбаатар руу анхны нислэгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Asiana Airlines Улаанбаатар руу анхны нислэгээ хийнэ

Asiana Airlines Улаанбаатар руу анхны нислэгээ хийнэ

БНСУ-ын агаарын тээврийн том компанийн нэг болох “Asiana Airlines” Монгол руу хийх нислэгийн хуваариа гаргажээ. Тус компани Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэх эрх авах гэж олон жил болсон бөгөөд ирэх долдугаар сараас нисч эхэлнэ.

“Asiana Airlines” компани  Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээ долдугаар сарын 9-ний өдөр хийнэ. Долоо хоногт гурван удаа буюу Сөүлээс Улаанбаатар чиглэлийн нислэг нь Мягмар, Пүрэв, Бямба гаригт, Улаанбаатараас Сөүл рүү Лхагва, Баасан, Ням гаригт ниснэ. Энэ хуваарь 2019 оны долдугаар сарын 9-өөс наймдугаар сарын 31-ий хооронд мөрдөгдөх юм.

БНСУ-ын агаарын тээврийн компаниудаас "Кorean Air" компани Улаанбаатар руу нисч байсан бол “Asiana Airlines” компани нэмэгдсэнээр нислэгийн үнийн хөөрөгдөл буурна гэж үзэж байна.

ХУВААРЬ: /https://flyasiana.com/

Эх сурвалж: https://flyasiana.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж