УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах, нэгдэх хүсэлтээ өгсөн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл түүний хүсэлтэд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр /2019.06.12/ хариу өгчээ. Үүнд,
"УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 зургадугаар сарын 9-ний өдрийн 6407 албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад УИХ-аар хэлэлэцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Тиймээс одоо УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаашид УИХ-аар хэлэлцэгдэж буй аливаа хууль тогтоомж, ялангуяа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл зэрэг асуудалд Ардчидсан намын зөвлөлтэй хамтран ажиллах, тэдэнтэй байр сууриа нэгтгэх, саналаа илэрхийлэх боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, О.Баасанхүү сөрөг хүчинтэй нэгдэж байна гэсэн үг юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ