Налайхчуудын 51 хувь нь сонгуульд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.06.14-нд нийтлэгдсэн

Налайхчуудын 51 хувь нь сонгуульд оролцлоо

Налайх хотын захирагчийг сонгох сонгууль дуусч 22.00 цагт албан ёсоор санал хураалтыг зогсоожээ. 22.00 цагийн байдлаар 10 мянга 500 сонгогч буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгч, сонгууль хүчинтэй болсон аж. Сонгуулийн зургаан хэсгийн хороон дээр найм, найман ажиглагч ажилласан гэж Сонгуулийн нэгдсэн хорооноос мэдээллээ. "Одоогоор хууль зөрчсөн үйлдэл гараагүй комисс одоо шууд саналаа тоолно. Саналаа гараар тоолох учир маргааш өглөөнөөс нааш нэгдсэн дүн гарахгүй" гэж Налайхын сонгуулийн нэгдсэн хорооны дарга О.Манарбек бидэнд мэдээллээ.

Налайх хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигчдийн товч намтартай танилцана уу.

Шаравхааны Хаан

Төрсөн он: 1962 онд Налайх хотод төрсөн.

Ам бүл: 3.

Боловсрол: Дээд, Механик инженер мэргэжилтэй.

Ажлын туршлага: 1988-2003 онд Налайхын их уурхайд малтагч, инженер

                          2013 оноос одоог хүртэл Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний  
                               төвийн дарга

Сонгуульт ажил: Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн.

Шагнал урамшил: Тэргүүний уурхайчин цол тэмдэг, Хөдөлмөрийн Хүндэт медаль.

Дашзэвэгийн Цогоо

Төрсөн он: 1983 онд Нийслэлийн Баягзүрх дүүрэгт төрсөн.

Ам бүл: 2.

Боловсрол: Дээд, Цахилгааны системийн инженер, Төрийн удирдлагын менежер  
                    мэрэгжилтэй

Ажлын туршлага: 2004-2005 онд Түлш эрчим хүчний Ерөнхий газарт инженер

                               2005-2010 онд  Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК
                                                         инженер

                               2011-2012 онд “Вольт ампер” ХХК-ний Ерөнхий захирал

                               2012-2014 онд Налайх дүүргийн Засаг даргын орлогч

Сонгуульт ажил: ДИТХ-ын Төлөөлөгч.

Шагнал урамшил: Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу медаль, Залуу
                               удирдагч одон, НИТХ-ын “Хүндэт тэмдэг”

 

Дааданхүүгийн Батбаатар

Төрсөн он: 1964 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн.

Ам бүл: 3.

Боловсрол: Дээд, Хуульч мэргэжилтэй.

Ажлын туршлага: 1986-1988 онд Архангай аймгийн АДХГЗ Хуулийн ахлах зөвлөх

                               1988-1989 онд  Налайх дүүргийн Техник мэргэжлийн сургуульд
                                                         Эвлэлийн хорооны зохион байгуулагч                             

                             1989-1990 онд Налайх дүүргийн АДХГЗ-д хариуцлагатай нарийн бичгийн
                                                      дарга

                              1990-1992 онд Улсын бага хурлын Хуулийн зөвлөх

                              1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн

                              1996-1998 онд Удирдлагын академид багш

                              2000-2003 онд УИХ-ын Тамгын газрын дарга

                              2003-2008 онд Улсын мэргэжлийн ерөнхий газрын дарга

                              2008-2010, 2010-2011 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Ерөнхий
                                                      сайдын хуулийн зөвлөх, Өмнөговь аймаг дахь Засгийн
                                                      газрын бүрэн эрхт төлөөлөгч

                             2011-2012 онд “Эрдэнэс Оюу толгой” ХК-д Гүйцэтгэх захирал

                             2012-2014 онд УИХ-н Ажлын албаны дарга

                             2014 оноос одоог хүртэл  Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны
                                                      дарга, ахлах зөвлөх.

Сонгуульт ажил: –

Шагнал урамшил: Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн
                               гавъяаны улаан тугийн одон.

Батхуягийн Ганболд

Төрсөн он: 1985 онд Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн.

Ам бүл: 3.

Боловсрол: Дээд, Япон Улсын их сургууль төгссөн.

Ажлын туршлага:       2008-2009 онд Акирахоум ХХК-д (Япон улс) Туслах инженер

                                2009-2012 онд Бридж констракшн ХХК-д ЗТХ-ын дарга, Ерөнхий
                                                      Архитектор                             

                                2012 оноос одоог хүртэл “Тэппэн констракшн” ХХК-д Захирал                     

Сонгуульт ажил:  –

Шагнал урамшил: –

 

Нацагийн Мандуул

Төрсөн он: 1984 онд Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн.

Ам бүл: 4.

Боловсрол: Дээд, Философич мэргэжилтэй.

Ажлын туршлага: 2006-2008 онд Хангай дээд сургуульд багш

                               2008-2010 онд  МУБИС-д багш

                               2010 оноос одоог хүртэл Налайх дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн                   

Сонгуульт ажил:  –

Шагнал урамшил:  НХЗХГ-ын Шилдэг залуу алтан медаль, МЗХ-ны Тэргүүний залуу түшээ
                                медаль

 

Бүдүүний Баяндэлгэр

Төрсөн он: 1969 онд Налайх хотод төрсөн.

Ам бүл: 4.

Боловсрол: Дээд, Хүний их эмч, Нягтлан бодогч, Төрийн удирдлагын менежер
                    мэргэжилтэй.

Ажлын туршлага: 1994-1997 онд Налайх дүүргийн ЭМН-д Эмчлэгч эмч

                               2008-2012 онд Налайх дүүргийн Засаг дарга

                               2015- оноос одоог хүртэл  Стандартчилал хэмжилзүйн газарт Тамгын
                                                        газрын дарга

Сонгуульт ажил: Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-д Төлөөлөгч 2004-2012 он.

Шагнал урамшил: Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Биеийн, тамир спортын
                               тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон.

 

Цэдэнбалжирийн Минжинхүү

Төрсөн он: 1974 онд Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт төрсөн.

Ам бүл: 5.

Боловсрол: Дээд, Дулааны инженер, Бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй.

Ажлын туршлага: 1997-2004 онд Налайх Дулааны станц ТӨХК-д Засварын болон Ерөнхий
                                                        инженер

                                2004-2008 онд  Налайх дүүргийн Засаг даргын орлогч

                                2010-2012 онд Эрчим хүчний газарт Захиргаа, удирдлагын хэлтсийн
                                                         дарга

                                2013 оноос одоог хүртэл Нийслэлийн Худалдан авах ажиллагааны
                                                         газарт Хэлтсийн дарга, Ахлах мэргэжилтэн.

Сонгуульт ажил: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч 2004-2008 он.

Шагнал урамшил: Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Эрчим хүчний
                               тэргүүний ажилтан.

 

Ганхуягийн Болдбаатар

Төрсөн он: 1987 онд Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн.

Ам бүл: 3.

Боловсрол: Дээд, Эрх зүйч мэргэжилтэй.

Ажлын туршлага: 2008 онд Налайх дүүргийн 2 дугаар хороонд Нийгмийн ажилтан

                               2008-2009 онд  Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт
                                                         мэргэжилтэн

                               2010-оноос одоог хүртэл Налайх дүүргийн 1 дүгээр хороонд Нийгмийн
                                                         ажилтан

Сонгуульт ажил: –

Шагнал урамшил: МЗХ-ны Тэргүүний залуу медаль, Нийслэлийн 375 жилийн ойн Хүндэт
                               тэмдэг.


18.12

Налайх хотын захирагчийг сонгох сонгууль үргэлжилж байна. Нэрсийн жагсаалтад нийт 20 мянга 312 сонгогч бүртгэгдсэнээс 18.00 цагийн байдлаар 33,1 хувь нь буюу 6725 хүн саналаа өгөөд байна гэж Налайх дүүргийн сонгуулийн нэгдсэн хорооны дарга О.Манарбек мэдэгдлээ. Мөн "Одоогоор ямар нэгэн хууль зөрчиж, будлиантуулсан хэрэг зөрчил гараагүй байна" гэдгийг хэлж байна. Уг сонгууль 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм.


14.25

Налайхын захирагчийн сонгууль 23,3 хувьтай байна

Налайх хотын захирагчийг сонгох сонгууль өнөөдрийн 07.00 цагт эхэлсэн. Сонгуулийн ирц ямар байгаа талаар Сонгуулийн тойргийн хороотой холбогдоход, “Налайхын захирагчийн сонгуулийн ирц 14 цагийн байдлаар 23,3 хувь буюу 4751 иргэн санал өгсөн байна” гэсэн мэдээллийг бидэнд өглөө.


12.31

Налайхын сонгуулийн ирц 7 хувьтай байна

Нийслэлийн Налайх дүүрэгт хот байгуулах болж, хотын захирагчийг оршин суугчид нь сонгож байхаар болсон. Өмнө нь УИХ болон нийслэл, аймаг, дүүргийн ИТХ, Ерөнхийлөгчийг иргэд шууд сонгодог байсан бол энэ удаад анх удаагаа хотын захирагчийг иргэд шууд сонгодог болж байгаагаараа энэхүү сонгууль онцлог юм. Энэ дагуу өнөөдөр 07.00 цагт Налайх дүүргийн захирагчийг сонгох сонгууль  эхэлсэн байна. 10.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 7 хувьтай буюу нийт 20 мянга 312 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1408 иргэн саналаа өгсөн тухай Налайх дүүргийн сонгуулийн нэгдсэн хорооны дарга О.Манарбек мэдээллээ.  Налайхын Захирагчийн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөж байна.

Сонгууль оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.  


12.07

Налайхын Захирагчийн сонгууль болж байна

Нийслэлийн Налайх дүүрэгт хот байгуулах болсноор дүүргийг захирагчтай болгохоор болсон. Улмаар өнөөдөр Налайх дүүргийн захирагчийг сонгох сонгууль  болж байна.

Налайхын Захирагчийн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөж байгаа.

Сонгууль өнөөдөр 07-22 цагийн хооронд болно. Налайх дүүрэгт хот байгуулснаар  өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох урьдчилсан тооцоог гаргаад байгаа юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж