Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад зориулсан сургалт, лекц зохион байгууллаа. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн 400 эрэгтэй сурагч хамрагдсан энэхүү сургалт Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн сэдвээр нийслэлийн Иргэний танхимд боллоо.
Сургалтын нээлтэд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хошууч Т.Амартогтох, Отгонтэнгэр их сургуулийн доктор, профессор, гавьяат багш Б.Галиндэв, Соёлын гавьяат багш, Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч Ж.Цогтсугар, Цэргийн нэгдсэн холбооны төлөөлөл оролцсон юм.
ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор, профессор бэлтгэл хурандаа Г.Мягмарсамбуу “Монгол орон хүн төрөлхтний өлгий нутаг”, Гавьяат багш Б.Галиндэв “Орчин үеийн эх оронч үзэл”, Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч Ж.Цогтсугар “Оюун тархины нууц, эх оронч үзэл”, Хүний гавьяат эмч АУ-ны доктор, профессор бэлтгэл хурандаа С.Юндэн “Цэргийн алба ба эрүүл мэнд” сэдвээр тус тус лекц уншсан юм.
Энэ удаагийн сургалт, лекцээр дамжуулан сурагчдад цэрэг эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ