БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлдэг төр, ТББ сүлжээ байгуулан ажиллана | News.MN

БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлдэг төр, ТББ сүлжээ байгуулан ажиллана

БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлдэг төр, ТББ сүлжээ байгуулан ажиллана

БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлдэг төр, ТББ сүлжээ байгуулан ажиллана

“Женев” хот дахь ДОХ, Сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн зөвлөмжийн дагуу “Төгс бүсгүйчүүд” ТББ-аас  ЭМЯ-тай хамтран Эмэгтэй биеэ үнэлэгчдийг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх , тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ТББ-уудын сүлжээ байгуулах, зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Дэлхийн хэмжээнд БЗДХ, ХДХВ-ын халдвараар өвчлөх, нас барах үзүүлэлт буурсан ч Ази номхон далайн бүс нутагт эсрэгээр өссөн судалгаа гарчээ.  Энэ төрлийн халдварын тархалт өндөр бүсэд байгаагийн хувьд манай улс урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй бүлэгт хүрч ажиллах ажиллагааг сайжруулах шаардлага байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.

Энэ удаагийн уулзалтад ЭМЯ, ХЗН, ЭМГ, НЭМХ, ХӨСҮТ болон зургаан дүүрэг, есөн аймгаас энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ууд нийлсэн 60 гаруй төлөөлөгчид оролцож байна. Зөвлөлдөх уулзалт Пума империал зочид буудлын хурлын танхимд эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ.

Уулзалтын үр дүнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын сүлжээг байгуулж, ЭБҮ-ийн эсрэг гутаан доромжлол, нийгмийн гадуурхлаас ангид тэгш эрх эдлэх боломжийг нэмэгдүүлэх, БЗДХ, ХДХВ-т өвчлөлийн эрсдэлийг бууруулах, өвчлөлийн мэдээллийн сүлжээг бий болгож урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, эмчилгээнд эрт хамруулахад бодит үр дүнг үзүүлнэ гэж байгаагаа уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.

Төслийг хариуцан зохион байгуулж буй “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын хувьд  Ази Номхон Далайн Бүсийн эмэгтэй биеэ үнэлэгчдийн холбоонд гишүүнээр элсэн орж ЭБҮ-дийн дунд анх удаа кейс менежментийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж буй юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-06-12 66.181.187.239

Эмэгтэй биеэ үнэлэгчдийг төрийн ивээлд аваад сайхан юм даа эрчүүд хөөрхий өвчин тараагч нэртэй үлдэх юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж