Налайх хотын захирагчийг сонгох сонгууль өнөөдрийн 07.00 цагт эхэлсэн. Сонгуулийн ирц ямар байгаа талаар Сонгуулийн тойргийн хороотой холбогдоход, “Налайхын захирагчийн сонгуулийн ирц 14 цагийн байдлаар 23,3 хувь буюу 4751 иргэн санал өгсөн байна” гэсэн мэдээллийг бидэнд өглөө.
12.31
Налайхын сонгуулийн ирц 7 хувьтай байна
Нийслэлийн Налайх дүүрэгт хот байгуулах болж, хотын захирагчийг оршин суугчид нь сонгож байхаар болсон. Өмнө нь УИХ болон нийслэл, аймаг, дүүргийн ИТХ, Ерөнхийлөгчийг иргэд шууд сонгодог байсан бол энэ удаад анх удаагаа хотын захирагчийг иргэд шууд сонгодог болж байгаагаараа энэхүү сонгууль онцлог юм. Энэ дагуу өнөөдөр 07.00 цагт Налайх дүүргийн захирагчийг сонгох сонгууль эхэлсэн байна. 10.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 7 хувьтай буюу нийт 20 мянга 312 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1408 иргэн саналаа өгсөн тухай Налайх дүүргийн сонгуулийн нэгдсэн хорооны дарга О.Манарбек мэдээллээ. Налайхын Захирагчийн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөж байна.
Сонгууль оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
12.07
Налайхын Захирагчийн сонгууль болж байна
Нийслэлийн Налайх дүүрэгт хот байгуулах болсноор дүүргийг захирагчтай болгохоор болсон. Улмаар өнөөдөр Налайх дүүргийн захирагчийг сонгох сонгууль болж байна.
Налайхын Захирагчийн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөж байгаа.
Сонгууль өнөөдөр 07-22 цагийн хооронд болно. Налайх дүүрэгт хот байгуулснаар өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох урьдчилсан тооцоог гаргаад байгаа юм.
Д.УУДАМ