Тавантолгойн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.14-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудлыг хэлэлцэнэ

Удаан хугацаанд яригдаж байгаа Тавантолгойн асуудлыг  ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэх товтой байна. Маргааш буюу ирэх даваа гаригт хуралдах Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Үүний дараа мягмар гаригт хуралдах Эдийн засгийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэх аж. Мөн ирэх долоо хоногт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Тавантолгой багтжээ. Ямартай ч Тавантолгойн төслийн хэлэлцүүлэг өрнөж эхлэх нь. Харин хэн, ямар гацаа үүсгэх эсвэл цааш үргэлжлүүлж энэхүү төслийг явуулах эсэх нь ирэх өдрүүдэд тодорхой болно.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж