Сайд Д.Сумъяабазар Германы хил дээр нэгжүүлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Сайд Д.Сумъяабазар Германы хил дээр нэгжүүлсэн үү?

Сайд Д.Сумъяабазар Германы хил дээр нэгжүүлсэн үү?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Герман улсын хилээр нэвтрэх болоход тусгай өрөөнд оруулж, бүх ачааг нь шалгажээ. “Би УИХ-ын гишүүн, сайд хүн” гэж хэлээд ч нэмэр болоогүй гэх мэдээ өнөөдөр сошиалыг шуугиулсан. Гэхдээ энэ нь ташаа аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Германы хил дээр бичиг баримт шалгасан нь үнэн. Өөр зүйлүүд огт болоогүй" гэж ташаа мэдээлэлд өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийгээд байна.

Турк улс дахь Истанбулын Монголын дэд консул, жолоочийнхоо хамтаар өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Герман улсын хилээр нэвтрэх үеэрээ 70 кг гейрон тээвэрлэж яваад саатуулагдсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд унаж, Европын улс орнуудад монголчууд зорчиход бэрхшээлтэй болж магадгүй гэдэг болгоомжлол ч яригдах болсон нь ийн хардлага төрүүлсэн бололтой.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж