ШЕЗ-ийн гишүүний сонгуульд Т.Мэндсайхан хамгийн өндөр оноо авчээ | News.MN

ШЕЗ-ийн гишүүний сонгуульд Т.Мэндсайхан хамгийн өндөр оноо авчээ

ШЕЗ-ийн гишүүний сонгуульд Т.Мэндсайхан хамгийн өндөр оноо авчээ

ШЕЗ-ийн гишүүний сонгуульд Т.Мэндсайхан хамгийн өндөр оноо авчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа (сонгууль) хоёр удаа болж, гурав дахиа товлогдоод байгаа. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний хоёр удаагийн санал хураалтаар нэр дэвшигч Т.Мэндсайхан хамгийн өндөр оноо авчээ. Тодруулбал, зургадугаар сарын 6-ны өдөр  арван нэр дэвшигчээс Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, А.Сарангэрэл нар хамгийн олон санал авсан юм.

Гэвч олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй учраас Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журамд заасны дагуу зургадугаар сарын 10-нд дээрх гурван нэр дэвшигчээс дахин санал хураалт явуулсан юм. Санал хураалтаар анхан шатны шүүхийн 339 шүүгчийн 42.77 хувь нь Т.Мэндсайханд, 29.50 хувь нь А.Насандэлгэрт санал өгчээ. Энэ санал хураалтаар мөн олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй учраас зургадугаар сарын 18-ны өдөр дахин санал хураалт явуулах товыг Тооллогын төв комисс гаргасан байна. Иймээс гурав дахь удаагийн санал хураалтад шүүгчид Т.Мэндсайхан, А.Насандэлгэр нарын нэгийг сонгож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгох юм.

Өмнөх хоёр удаагийн санал хураалтаар нэр дэвшигч Т.Мэндсайхан 40-өөс илүү хувийн санал аваад байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчдийн дийлэнх нь түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болгохоор санал өгчээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-06-12 202.9.43.252

Mendsaikhan gej khugiin khor nairuulagch bas yagaad ergeed zuvlul ruu orokh geed dairaad bn. Yostoi shunal yuma. Zuvluliin zugeer ajiltan khumuusiig shakhaj zailuulaad tanil tal mungu ugsun khugiin yumnuudaar zuvluliig duurgesen zavaan gar biz de

Avatar

зочин 2019-06-12 202.55.188.41

Мэндсайхныг хүний гар хөл болоод байхааргүй шулуун шударга хүн гэж сонссон

Avatar

M.Batjargal. 2019-06-12 166.216.158.52

Nasandelger bol Erhuugiin ih surguuliin huuli togsson ., olon jil ajillasan turshlagatai , gol n mash shudaraga bas ajil heregch ireeduitei ,daruu tolov sain shuugch , Iimd. SEZovlold. tohiroh. huulich mon.

Avatar

хуульч 2019-06-12 202.126.89.102

Мэдлэг боловсрол, хийсэн ажил, ур чадвар бүх юмаараа Мэндсайхан багшид бараадах хүн алгоо. Баянхонгорын Насандэлгэр eрөнхийлөгчийн нутаг л байвал хамаагүй шатрын хүү гэдгийг ойлгооч хүмүүсээ!!!

Avatar

mgl 2019-06-12 202.9.43.44

bas neg hog garch baina gesen ug uu?

Avatar

Бодитойгоор донгос 2019-06-12 66.181.176.231

1.шүүхийн дарга биш шүүгч болохдоо Мэндсайханыг ажлаа өгсөнөөс хагас жилийн дараа болсон явдал!\n2.Эби чинь өөрийн хонгилдуулдаг ганц хоёр шүүгчтэй тэд чинь шалгагдаад явж үүнд Мэндсайхан түй ч хамаагүй л дээ

Avatar

Зочин 2019-06-12 150.129.141.147

Дүүгээ увс аймгийн захиргааны шүүхийн дарга болсгосон, тэр нь аймгийн засаг даргын эхнэр. Мэндсайхан гэмт этгээд лүндэндоржийн хармааны хүн, элбэгдорж нарын мафийн гишүүн тул ШЕЗ оруулбал шүүхийн мафи хэвээрэ байсаар байх болно.Иймд болохгүй шүү наад хүнээ томилж болохгүй.

Avatar

Зочин 2019-06-12 150.129.141.147

Дүүгээ увс аймгийн захиргааны шүүхийн дарга болсгосон, тэр нь аймгийн засаг даргын эхнэр. Мэндсайхан гэмт этгээд лүндэндоржийн хармааны хүн, элбэгдорж нарын амфийн гишүүн тул ШЕЗ оруулбал шүүхийн мафи хэвээрэ байсаар байх болно.Иймд болохгүй шүү наад хүнээ томилж болохгүй.

Avatar

Ай мэдэхгүй 2019-06-12 139.5.216.22

Бүтэхгүй этгээд яахаараа хамгийн өндөр оноо авдаг юм

Avatar

Зочин 2019-06-12 103.26.195.183

Мэндсайхан мөнгө авч шүүгч болгодог асуудал АТГ д ээр шалгаж байгаа биз дээ.Бүтэхгүй этгээд юм шигээ.

Avatar

Хотын мэр Амарсайхан 2019-06-12 66.181.161.71

Ингэхэд Насандэлгэрээ сонгуульд сайн үз ялнаа хамаатан нь дэмжнээ бууж өгч болохгүй

Avatar

арай ч дээ 2019-06-12 66.181.161.71

мэдлэг боловсрол, ажил зохион байгуулах ур чадвар туршлага, алсын хараа, улс төрийн зүтгэлтний зангараг гэх үзүүлэлтээр Насандэлгэр нь Мэндсайханаас илүү байж чадах уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж