ШЕЗ-ийн гишүүний сонгуульд Т.Мэндсайхан хамгийн өндөр оноо авчээ

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийн гишүүний сонгуульд Т.Мэндсайхан хамгийн өндөр оноо авчээ

ШЕЗ-ийн гишүүний сонгуульд Т.Мэндсайхан хамгийн өндөр оноо авчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа (сонгууль) хоёр удаа болж, гурав дахиа товлогдоод байгаа. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний хоёр удаагийн санал хураалтаар нэр дэвшигч Т.Мэндсайхан хамгийн өндөр оноо авчээ. Тодруулбал, зургадугаар сарын 6-ны өдөр  арван нэр дэвшигчээс Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, А.Сарангэрэл нар хамгийн олон санал авсан юм.

Гэвч олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй учраас Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журамд заасны дагуу зургадугаар сарын 10-нд дээрх гурван нэр дэвшигчээс дахин санал хураалт явуулсан юм. Санал хураалтаар анхан шатны шүүхийн 339 шүүгчийн 42.77 хувь нь Т.Мэндсайханд, 29.50 хувь нь А.Насандэлгэрт санал өгчээ. Энэ санал хураалтаар мөн олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй учраас зургадугаар сарын 18-ны өдөр дахин санал хураалт явуулах товыг Тооллогын төв комисс гаргасан байна. Иймээс гурав дахь удаагийн санал хураалтад шүүгчид Т.Мэндсайхан, А.Насандэлгэр нарын нэгийг сонгож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгох юм.

Өмнөх хоёр удаагийн санал хураалтаар нэр дэвшигч Т.Мэндсайхан 40-өөс илүү хувийн санал аваад байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчдийн дийлэнх нь түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болгохоор санал өгчээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж