Латвиас Орос руу шпрот экспортлохгүй байгааг Элчин сайд нь онцлов | News.MN

Латвиас Орос руу шпрот экспортлохгүй байгааг Элчин сайд нь онцлов

Латвиас Орос руу шпрот экспортлохгүй байгааг Элчин сайд нь онцлов

Латвиас Орос руу шпрот экспортлохгүй байгааг Элчин сайд нь онцлов

Латви улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Марис Риекстиныш хоёр улсын харилцааны талаарх “Открытый город” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа зарим нэг буруу ойлголтуудыг залруулсан байна. Тухайлбал, Оросын нийгмийн сүлжээнд Латвид шпротоор өөр зүйл байдаггүй гэсэн мессеж их байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгааг хэлжээ.

Элчин сайдын хэлснээр 2018 оны байдлаар хоёр улсын хоорондох худалдааны эргэлт бараг гурван тэрбум евро хүрчээ. “Латви улс ОХУ руу шоколад, хүүхдийн тэжээл, эм, согтууруулах ундаа, нэхмэл бүтээгдэхүүн, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн экспортолж байна. Гурван тэрбум еврод дан шпрот экспортлох боломжгүй, манайд ч тийм их загас байхгүй” хэмээн хэлсэн байна.

Москвагийн дэлгүүрүүдэд Рязанийн шпрот ихээр худалдаалж байгааг Элчин сайд хэлээд Орос улс Латвийн шпротод хориг тавьсан ч дэлгүүрт байгаа зарим шпротны шошгон дээр латвиар Lielās šprotes гэж бичсэн байгааг анхааруулсан байна.

2015 онд ОХУ-ын Засгийн газраас Латви болон Эстонийн шпротод хориг тавьсан юм. Эдгээр шпротын найрлагад Оросын Эрүүл ахуйн нөхцөл шаардлагад тохирохгүй бодис байсан нь хориг тавих үндэслэл болжээ. Сайдын хэлснээр Орос руу шпрот экспортолж байсан Латвийн компаниудад тавьсан хоригийг 2017 онд цуцалсан ч эдгээр аль хэдийн өөр зах зээл рүү шилжсэн гэлээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Cabbage 2019-06-13 49.0.212.97

Шопроод битгий зар, тэр гайхуулаад байдаг Хятадуудаасаа аваг

Avatar

Зочин 2019-06-13 49.0.141.14

Оросууд бусад үндэстнийг доромжлож ханах биш дээ.

Avatar

Зочин 2019-06-13 203.91.114.244

Латвийн дотроо хольцтой шпрот манайд ирдэг. Монголчууд оросуудтай харьцуулбал юу ч идэж болох хүмүүс үү?
Латвийн талын коммент. Монгол Орос хоёрын хооронд яс хаях зорилго ил. Латви, Литва, Польшуудыг монголчууд 13-16-р зуунд германд эзлэгдэхээс нь сэргийлж олон мянган цэргээ золиосолсон. Эднүүс одоо хүртэл монголчуудын ачийг бачаар хариулж, маш муухайгаар бичиж ярьдаг. Би 1979 онд соц Латвид Чингисийн монгол гэснээсээ болж зодуулж байсан. Кап Литва оросыг монголын үлдэгдэл гэнэ, сайтаар орж үз

Avatar

Зочин 2019-06-13 66.181.161.2

Оросын төр засаг хөрш улсуудтайгаа ингэж л харилцдаг болчихоод байгаа юм даа!! Урдаас нь цор цор гэвэл л дарамтлаад эхэлнэ!! Үг дуугүй номхон хүлцэнгүй байгаа Монголыг ч зүгээр орхиогүй, ил далд гоочлоод л байгаа шүү дээ!!! Гадны хөрөнгө оруулагчдыг зөвхөн манай хэдэн галзуучууд хөөж гаргасан гэж бодож байна уу??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж