Латвиас Орос руу шпрот экспортлохгүй байгааг Элчин сайд нь онцлов

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Латвиас Орос руу шпрот экспортлохгүй байгааг Элчин сайд нь онцлов

Латвиас Орос руу шпрот экспортлохгүй байгааг Элчин сайд нь онцлов

Латви улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Марис Риекстиныш хоёр улсын харилцааны талаарх “Открытый город” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа зарим нэг буруу ойлголтуудыг залруулсан байна. Тухайлбал, Оросын нийгмийн сүлжээнд Латвид шпротоор өөр зүйл байдаггүй гэсэн мессеж их байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгааг хэлжээ.

Элчин сайдын хэлснээр 2018 оны байдлаар хоёр улсын хоорондох худалдааны эргэлт бараг гурван тэрбум евро хүрчээ. “Латви улс ОХУ руу шоколад, хүүхдийн тэжээл, эм, согтууруулах ундаа, нэхмэл бүтээгдэхүүн, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн экспортолж байна. Гурван тэрбум еврод дан шпрот экспортлох боломжгүй, манайд ч тийм их загас байхгүй” хэмээн хэлсэн байна.

Москвагийн дэлгүүрүүдэд Рязанийн шпрот ихээр худалдаалж байгааг Элчин сайд хэлээд Орос улс Латвийн шпротод хориг тавьсан ч дэлгүүрт байгаа зарим шпротны шошгон дээр латвиар Lielās šprotes гэж бичсэн байгааг анхааруулсан байна.

2015 онд ОХУ-ын Засгийн газраас Латви болон Эстонийн шпротод хориг тавьсан юм. Эдгээр шпротын найрлагад Оросын Эрүүл ахуйн нөхцөл шаардлагад тохирохгүй бодис байсан нь хориг тавих үндэслэл болжээ. Сайдын хэлснээр Орос руу шпрот экспортолж байсан Латвийн компаниудад тавьсан хоригийг 2017 онд цуцалсан ч эдгээр аль хэдийн өөр зах зээл рүү шилжсэн гэлээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж