Оросын хилээр 4000 яст мэлхий нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Оросын хилээр 4000 яст мэлхий нэвтрүүлэхийг завджээ

Оросын хилээр 4000 яст мэлхий нэвтрүүлэхийг завджээ

Казахстанаас ОХУ руу хууль бусаар оруулах гэж байсан 4000 яст мэлхийг Оренбургийн гаалийн ажилтнууд илрүүлсэн. Яст мэлхийнүүдийг гаалийн мэдүүлэгт байцаа гэж мэдүүлэн хилээр нэвтрүүлэх гэж оролдсон байна.

Оренбургийн Байгалийн шинжлэх ухаан, эдийн засгийн хүрээлэнгийн ажилтнуудын мэдэгдсэнээр яст мэлхийнүүдийг амьдрахад таатай орчинд байлгах ажээ.

Эдгээр яст мэлхий нь усны биш хуурай гарын яст мэлхийнүүд бөгөөд албан ёсны нэр нь Азийн хуурай газрын яст мэлхий. Шинжээчдийн тооцоолсноор яст мэлхийний зах зээлийн үнэлгээ нь таван сая илүү рубль ажээ.

Оренбургийн Байгалийн шинжлэх ухаан, эдийн засгийн хүрээлэнгийнхэн яст мэлхийнүүдийг халамжилж, тордож, өвтгөлгүй, амьд байлгахын тулд бүхий л хүч чадлаа дайчилж байгаа тухай РИА Новости-д ярьсан байна.

Яст мэлхийнүүдийг ногоо, жимс, усны агууламж өндөртэй ургамлаар хооллож байгаа ажээ. Учир нь, энэ төрлийн яст мэлхий ус уудаггүй ургамлаас биеийн усны хангамжаа авдаг байна. Дунджаар 40 орчим жил насалдаг, хөдөлгөөн харьцангуй удаантай ч аливаа орчинд ихэд тэсвэртэйгээрээ онцлог амьтан юм. Ялангуяа орчны температурын өөрчлөлтийг тэсэж чаддаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж