“Wall Street English Mongolia” англи хэлний төвтэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

“Wall Street English Mongolia” англи хэлний төвтэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ

“Wall Street English Mongolia” англи хэлний төвтэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ

Өчигдөр /2019.06.11/ МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг “Wall Street English Mongolia” англи хэлний төвтэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Тус төв нь Африк, Ази, Европ, Латин Америк, Ойрхи Дорнодын 28 оронд 480 гаруй сургалтын төвтэй бөгөөд одоогийн байдлаар 180 мянга гаруй хүн суралцаж байгаа юм. Wall Street English-ийн эрхийг дэлхийн хамгийн том боловсролын компани болох Pearson компани эзэмшдэг байна.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэстэй хамтран  оюутан, суралцагчдын англи хэлний түвшин дээшлүүлэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах юм. Одоогийн байдлаар гадаад хэлний мэдлэг боловсролоо дээшлүүлэх, чин хүсэл эрмэлзэлтэй, 3,6 болон түүнээс дээш голч оноотой, оюутны байгууллага, клубын үйл ажиллагаанд манлайлан оролцдог МУИС-ийн 15 оюутан 3 сарын эрчимжүүлсэн сургалтад үнэ төлбөргүй суралцаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж