Монгол, БНСУ-ын боксчид хамтарсан бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Монгол, БНСУ-ын боксчид хамтарсан бэлтгэл хийж байна

Монгол, БНСУ-ын боксчид хамтарсан бэлтгэл хийж байна

Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнуудын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тивийн наадамд олон орныг медальд хүргэх зорилго бүхий “Vision 2014” хөтөлбөр 2007 оноос эхлэн хэрэгжжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын Үндэсний олимпийн хороо, Инчён хотын захиргаатай байгуулсан санамж бичгийн дагуу боксын шигшээ багийн тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулж байна. Хоёр орны боксын тамирчдын бэлтгэл Инчён хотод зургадугаар сарын 10-24-ний өдрүүдэд болж байна.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Т.Ганзориг болон Э.Сүхбат /49 кг/, Т.Энхтөр /57 кг/, О.Тулга /63 кг/, Б.Алтантулга /52 кг/, Б.Жанаргуль /48 кг/, Б.Золжаргал /51 кг/ нарын тамирчид багтжээ.

“Vision 2014” хөтөлбөрт Монгол Улсаас байт харваа, дугуй, хүндийг өргөлт, чөлөөт бөхийн баг тамирчид хамрагдаад байна. Хөдөлмөрийн баатар, “Бээжин 2008” Паралимпийн аварга Д.Баатаржав, эмэгтэй дугуйдаас анхны Азийн аварга болсон Т.Энхжаргал болон хүндийн өргөлтийн тамирчдаас “Рио 2016” Олимпийн наадмын шагналт долдугаар байр, ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг нар хөтөлбөрт хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж