Бетховены туг үс 44,000 доллараар зарагджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Бетховены туг үс 44,000 доллараар зарагджээ

Бетховены туг үс 44,000 доллараар зарагджээ

Бүх цаг үеийн хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг Людвиг Ван Бетховены туг үс дуудлага худалдаагаар 44,000 ам.доллараар зарагджээ. Их Британийн Бизарын дуудлага худалдааны газар  XIX зууны агуу хөгжмийн зохиолчийн туг үсийг 15000-19000 ам.доллараар зарахаар төлөвлөж байсан ч дуудлага худалдааны үеэр ийнхүү өндөр үнэ хүрсэн байна.

Бага зэрэг бууралтсан бор өнгөтэй туг үсийг Бетховен амьд ахуйдаа хувийн туслах, шавь Антон Хальм гэгчид нас барахаасаа жилийн өмнө буюу 1826 онд хайчлан авч, бэлэглэсэн байна. Людвиг ван Бетховены туг үсийг өмнө нь 1994 онд дуудлага худалдаанд оруулж байсан юм бөгөөд дуудлага худалдаанд орж байсан үс нь түүнийг нас барсных нь дараа 1827 оны гуравдугаар сард хайчлан авсан туг үс байжээ.

Тухайн үед Бетховены зарим шүтэн бишрэгчид дуудлага худалдаанаас түүний туг үсийг авч дүлий байсан гэдэг нь үнэн эсэхийг шинжлүүлэхээр болсон юм. Түүнийг мөнгөн ус эмчилгээний зорилгоор хэрэглэснээс болж дүлийрсэн тухай яриа байдаг. Гэвч түүний үснээс авсан дээж ямар ч мөнгөн усны шинж тэмдэг олоогүй гэдэг.

Дэлхийн алдартнуудаас 2016 онд “Бийтлз” хамтлагийн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Жон Ленноны туг үсийг дуудлага худалдаанд оруулж 35 мянган ам.доллар хүрч байсан юм. Мөн 2016 оныхоо сүүлээр нэрт дуучин Девид Бавигийн туг үс 18 мянган ам.доллар хүрч байсан удаатай.

Эх сурвалж:THE INDEPENDENT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж