Ирина Лисс: Яагаад өмнө нь тааралдсангүй вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.13-нд нийтлэгдсэн

Ирина Лисс: Яагаад өмнө нь тааралдсангүй вэ?

“Чөтгөр аваг гэж, яагаад өмнө нь таньтай тааралдсангүй вэ?”

-Топ модель Ирина Лисс  хэрхэн Жон Гальянотай танилцсан, түүний удирдлага дор Maison Margielaгийн анхны үзүүлбэр дээр хэрхэн дүрээ олсон талаар ярьж байна-

Ирина Лисс Maison Margielaшоу дээр

 

Жон Гальяно дуулиан тарьж бужигнуулсныхаа дараа гурван жил болоод том тоглоомдоо эргэн ирж, Maison Margiela брендэд кутюрын болон  prêt-à-porter-ийн хоёр цуглуулгаа танилцуулсныг загварын ертөнцийг төдийлөн сонирхдоггүй хүмүүс ч мэднэ. Ялангуяа,prêt-à-porter– ийг үзэгчид ихээхэн хүлээж байлаа. Тэр бэлэн хувцасны коллекц л бренд хэрхэн урагшлах чиглэлийг хэлж өгөх байв. Таамаглал ч зөндөө. Жон шинэ цуглуулгаа үзүүлэхийн зэрэгцээ хүн бүрийн давтагдашгүй чанарын талаар “Зарим моделиуд намар-өвлийн үзүүлбэр дээр эгзэгтэй үедээ папарацид баригдсан юм шиг харагдах юм “гэх маягийн тунхаглал хийнэ гэж хэн санах билээ.  Бүсгүйчүүд бөгтийж, майгалж, гараа элгэндээ зөрүүлэн байх нь хэтрүүлэгтэй хурц тод хувцастай нь нийлэн инээдэмтэй, хачирхалтай, сэтгэл татам ч юм шиг, эсвэл айдсыг төрүүлнэ. Гальяногийн дуртай бүгд нь нийлсэн мэт.

Жүжигчний дадалгүй моделиудад тэр ямар үүрэг өгөв? Ердийн төрхийг нь дагина болгосон театрын дүрдээ тэд орж чадав. Maison Margiela үзүүлбэрт оролцсон Ирана Лисс кастингийн талаар Гальяногийн тухай жижиг өгүүлэл бичин нууцын зах зухаас дэлгэжээ.

“Maison Margiela-ийн  өмсгөлийн хэмжээнд оролцохоор машинд суугаад л хөдөллөө. Шөнө дунд, ажлын хүнд өдөр ард оржээ. Би өөрөө Жон Гальянотай танил биш бөгөөд уран бүтээлийг нь мэдэхгүй, сонссоноос цаашгүй.

Maison Margiela үзүүлбэр дээр хийсэн таталбар, эх сурвалж нь  @anadeestyle

 

 

 

Ердийн нэг үзүүлбэрт ирж байгаа юм шигээр Margiela урланд гэлдрэн орлоо. “Хурдан шиг харьж унтах юм сан” гэж бодно. Мэндлээд л хувцасны хэмжээгээ өгчихөөд оёж дуусахыг хүлээгээд алхлав (strong and confident, ердийн шиг). Дараа нь Гальяно намайг мудборд (Moodboard-төслийн самбар, зураг, бичлэг, дүрүүдээс бүрэлдсэн ерөнхий зураглал)  руу хөтлөөд очлоо. Би яагаад ингэснийг ойлгосонгүй. “Харж байна уу, би энэ үзүүлбэрийн учир утгыг чамд ярихыг хүсч байна. Энэ бол ердийн шоу биш. Тогтсон хууль, төрөхийн эсрэг эсэргүүцэл юм. Би хүн бүр давтагдашгүй гэдгийг харуулах гэсэн юм. Миний үзүүлбэрт ердийн алхаатай охидоос гадна хэд хэдэн өөр төрөл байх юм. Тэдний нэг нь чи болно” гэж тэр ярилаа. Би түүнийг  сонсохдоо бага зэргийн айдастай, би юу хийх ёстой юм бол?

“Зөвхөн чи л ингэж алхдаг гээд одоо чи яваад өгөөч” гэж Жон үгээ төгсгөв. Тийм болно гэж хүлээж байсангүй. Надад байсан итгэл агаарт замхарав. Анх удаагаа Өвлийн өвгөнд шүлэг уншиж байгаа зургаан настай хүүхэд шиг. Яг энэ үеэр Take Me to Church үзүүлбэрийн  саундтрек болсон Жасмин Томпоны дуулсан дууг Гальяно залгалаа. “Одоо өөрийн хувцсаа хар, хөгжмийг сонс, алхаад бай! гэж Гальяно тушаалаа.

Би үзээд алдья.

Maison Margiela үзүүлбэрийн төгсгөлийн хэсэг, намар-өвөл 2015

Чи гудамжаар салхи сөрөн алхаж байна гэж төсөөл. Чи бүхний эсрэг, чи төрөлдөө цорын ганц нь! гэж тэр хашгирна.

Зүрхний цохилт түрэгсэн тархинд  цус хөөрч байна. Бие зарсхийн хүйт оргино. Гараа халаасандаа хийгээд бөгтийж, барайж, бараг л гүйхээр явлаа! “Ямар  муухай цаг агаар вэ! Сүргээсээ тасрах гэсэн бүгдийг би үзэн ядаж байна! Та нар шиг биш гээд та нар намайг дооглон инээцгээж байна уу, харин би та нарыг ганцаардмал гэж хэлмээр гээд инээж явна!” гэсэн бодол эргэлдэнэ.

"Bravo!» гэх дэмжлэг сонсогдоно. Алга ташихийг үзүүлж байна даа. Харин би уйлаад байдаг. Хэзээ ч ийм зүйлтэй учирч Гальяно шиг хүнтэй тааралдаж яваагүйгээс л тэр биз дээ.

Шоуний хөшгийн ард, эх сурвалж @maisonmargiela

Бачимдаж байгаад л гар барилаа:

-Чөтгөр аваг гэж, өмнө нь би яагаад таньтай тааралдсангүй вэ?

-Би нуугдаж байсан юм гээд л Жон инээж байна.

Амьдрах, бүтээх асар их хүсэлтэйгээр тэндээс дэгдэн гарлаа. Гэхдээ өөрийнхөөрөө үлгэлж үлдэхийг хичээнэ.

"I was born sick, but I love it».

 

Ирина Лисс Maison Margiela үзүүлбэр дээр

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж