Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Туркийн соёлын өдрүүд энэ сарын 8-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Энэхүү арга хэмжээний хаалт болгож, өнөөдөр 20.00 цагаас Чингисийн талбайд “Эбру” зураач (усан дээр уран зураг)-ийн үзүүлбэр болон "Хурд", "Бөртэ" хамтлаг, "Түмэн эх" чуулгын уран бүтээлчид оролцсон тоглолт болох аж.
Туркийн соёлын өдрүүдээр алдарт төгөлдөр хуурч Тулуйхан Угурлу Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглолтоо сонирхуулсан. Мөн Туркийн “Эбру” зураач (усан дээр уран зураг) Айшегүл Кавасын уран бүтээлийн үзэсгэлэн Монголын урчуулын эвлэлийн хороонд гарсан билээ.
Ийнхүү өнгөрөгч даваа гаригт эхэлсэн Туркийн соёлын өдрүүд өнөөдөр өндөрлөлөө.
Та өнөөдөр 20.00 цагт Чингисийн талбайд “Эбру” зураач (усан дээр уран зураг)-ийн үзүүлбэр болон "Хурд" хамтлаг, “Бөртэ” хамтлаг болон Түмэн эх чуулгын тоглолтыг сонирхоорой.
Ч.БОЛ