С.Жавхлан: Төрийн ордонд хомоол авчирч асаа

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

С.Жавхлан: Төрийн ордонд хомоол авчирч асаа

С.Жавхлан: Төрийн ордонд хомоол авчирч асаа

УИХ-ын гишүүн цор ганц бие даагч байсан С.Жавхлан гишүүн байнгын хороо, чуулганы хуралдаанд тэр бүр суугаад байдаггүй, өдрийн од мэт үзэгддэг. Өдрийн од мэт үзэгдэх үедээ ангийнхаа хэдэн гишүүдэд хатуухан үг чулуудчихдаг нэгэн.

Тэгвэл тэрбээр өнөөдөр чуулганы хуралдааны үеэр өөрийнх нь санаачилсан анхны хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаад, эрх баригч намынхныг, Засгийн газрыг, сайд нарыг шүүмжлэв. Тэрбээр, “Төрийн ордонд чинь хүн үхсэн, махны үнэ өссөн, сайд нарынхаа байж байгааг хар. Энэ Төрийн ордон чинь бузартчихжээ. Та нар өөрсдийнхөө сөгдөж мөргөөд байдаг тэр их багш нараа авчирч, Төрийн ордонд ном уншуулж, арц, хүж уугиул, хомоол ч болсон авчирч асаа” хэмээн хатуухан үг чулуудав.

Сүүлийн үед Ж.Батзандан, Л.Болд нартай нэгдэж, нам байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд өнөөдөр тус нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж