“Прага куадреннале 2019” их наадамд монголын уран бүтээлчид оролцож байна

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

“Прага куадреннале 2019” их наадамд монголын уран бүтээлчид оролцож байна

“Прага куадреннале 2019” их наадамд монголын уран бүтээлчид оролцож байна

Орчин үеийн театрын тайз, хувцас, архитектурын хамгийн нэр хүнд бүхий олон улсын “Прага куадреннале 2019” сценографийн үзэсгэлэн, наадамд “Хатан шонхор” ТББ-ын тэргүүн, куратор, зураач С.Ариунболд тэргүүтэй манай улсын уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

ЮНЕСКО болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа тус их наадамд манай улсын уран бүтээлчид фрагментс буюу сценографийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уран бүтээлчдийг алдаршуулах, метаморфози буюу ид уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийн сүүлийн 3 жилд хийсэн сценографийн бүтээл, шинэ залуу туршлагажиж буй зах хязгааргүй сэтгэгч залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн гэсэн төрлүүдэд оролцож байна.

Дэлхийн 80 гаруй улс, орны театр болон театр, урлагийн сургуулиудын уран бүтээлчид тус их наадамд оролцож байгаа бөгөөд 6 дугаар сарын 10-ны өдөр Монголын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж хүрэлцэн ирсэн уран бүтээлчдэд монгол үндэсний соёл, урлаг, түүх, уламжлал, идээ, ундааг танилцуулав.

“Прага куадреннале 2019” сценографийн наадам үргэлжилж байна.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж