Путин Хабиб Нурмагомедовын нэрэмжит сургууль байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Путин Хабиб Нурмагомедовын нэрэмжит сургууль байгуулна

Путин Хабиб Нурмагомедовын нэрэмжит сургууль байгуулна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дагестанд UFC-ийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын нэрэмжит сургууль байгуулахад зориулсан 600 сая рублийн төсвийг баталжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Хабиб Нурмагомедов Ирландын тулаанч Конор Макгрегортой тулалдаад ялалт байгуулсны дараа Путин түүнийг аавтай нь хамт хүлээн авч уулзсан билээ. Энэ үеэр Хабиб өөрийн төрсөн газар болох Дагестанд боловсролыг дэмжих тал дээр Путинээс дэмжлэг хүссэн бөгөөд Путин ийн түүний хүсэлтийг биелүүлж байгаа юм байна.

Өдгөө 30 настай холимог тулааны аварга залуу хүмүүнлэгийн үйлст гар татдаггүйгээрээ алдартай. Тэрбээр шинэ жилийн баяраар өөрийн 13,4 сая дагагчтай инстаграм хуудсаараа дамжуулан өөрийн бяцхан шүтэн бишрэгчдэдээ нэгэн гайхалтай бэлгийг задалж хүүхдүүдээс 2019 онд юу хүсч байгаа тухайгаа бичсэн захидлыг хүлээн авч, захидал илгээсэн хүүхдүүдээс 10 хүүхдийг сонгож хүсэл мөрөөдлийг нь биелүүлсэн юм. Мөн түүний дараа ядуурал нүүрлэсэн Нигер улсад хүмүүнлэгийн үйлс хийж, эмнэлэг барьж, цэвэр усны эх үүсвэрүүдийг шинэчилж өгсөн билээ.

Эх сурвалж:RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж