Т.Аюурсайхан: Дипломатууд хар тамхи зөөсөн нь анхны үйлдэл биш | News.MN

Т.Аюурсайхан: Дипломатууд хар тамхи зөөсөн нь анхны үйлдэл биш

Т.Аюурсайхан: Дипломатууд хар тамхи зөөсөн нь анхны үйлдэл биш

Т.Аюурсайхан: Дипломатууд хар тамхи зөөсөн нь анхны үйлдэл биш

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг хаалттай сонссон. Хуралдааны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бидэнд мэдээлэл өгвөл?

-Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн.  Ялангуяа өмнө нь тамхины наймааны хэрэгт орооцолддог зөрчлүүд гардаг байсан. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан. Гэтэл одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн үнэтэй гэсэн мэдээлэл байна. Тийм учраас энэ чиглэлд төрөөс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол гадаад орчинд буюу олон улс дахь Монгол Улсын нэр хүндийн асуудал болсон ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш байна. Тийм учраас манай байнгын хороо УИХ-ын Даргын зөвлөлөөр шийдсэний дагуу Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо. ГХ-ны сайдын мэдээллийг сонсоход ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга болон бусад холбогдох албанынхан оролцлоо.
-Мэдээллийг хаалттай хэлэлцэх ямар шалтгаан байсан юм бэ?

-Хаалттай хэлэлцсэн нь цагдаа, тагнуулын байгууллагын хийж байгаа арга хэмжээ нууцын түвшинд байгаа. Мөн зарим хүнтэй холбоотой  сайдын мэдээлэл нууцын журмаар  ирсэн учир холбогдох хуулийн дагуу хаалттай хийлээ. Хуралдаанаар бид томилгооны асуудлыг нэлээд  ярилаа. Томилгоо оновчгүй учир  эргээд асуудалд орж байна, хариуцах эзэн хаанаа  байна гэдгийг хэлэлцэж гишүүд асуулт тодруулсан. Энэ чиглэлээр байнгын хорооноос  тогтоолын төсөл баталж, дэмжлээ.

-Ямар тогтоолын төсөл вэ?

-Томилгоо хийхтэй холбоотой асуудлыг  хариуцлагыг чангатгах, хар тамхитай холбоотой бие даасан байгууллага байгуулах, холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулах,  Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, ГХЯ-ны паспортыг нарийн  хянах мөн  автомашинуудад дипломат дугаар олгохыг хянах зэргийг тус  тогтоолд тусгасан. Дипломат төлөөлөгчдийн газрын ТГ-ын тэргүүнүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалт хийхээр тусгалаа. Гадаад харилцааны яам, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран хар тамхитай холбоотой асуудлаар Дипломат төлөөлөгчдийн газруудад хяналт, шалгалт хийх чиглэлийг тусгалаа. Ингэснээр тухайн улс орнуудад ямар эрсдэл байна, хэн хаанаас томилогдов гэдгийг Тагнуулын байгууллагатай хамтран хийж, таслан зогсоох, цаашид ийм асуудал гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой тогтоолын төслийг гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

-Өмнө нь зөрчил илэрч байсан гэлээ. Тухайн үед таслан зогсоож, арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Өмнө нь хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон, асуудал нь тодорхой байдлаар шийдэгдсэн хүмүүсийн мэдээлэл Гадаад харилцааны яаманд  сүүлийн 10 гаруй жилд ирсэн. Гэтэл энэ хүмүүсээс давтан Дипломат төлөөлөгчдийн газарт томилогддог талаарх тодорхой мэдээллийг авсан.

-Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаар тодорхой мэдээлэл авсан уу? 

-Хоёр хүн саатуулагдаад хилийн чанадад шалгагдаж байгаа. Энэ хоёр хүн сүлжээний оролцогчид уу гэдгийг бид хуулийн байгууллагаас лавласан. Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа. Энэ гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ танилцууллаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-12 66.181.176.97

MUNH OCHIR GEDEG HUNIIG TOMILSONII HAR GAI h** HUT STAMBUI @ BUGD ULS TURIIN TOMILGOO TAGNUULAAS HUN YAVUULDAGIIG BOLIH HEREGTEI

Avatar

Зочин 2019-06-12 66.181.161.64

Сонгуулийн мөнгө босгож явсан юм биш үү

Avatar

Зочин 2019-06-12 174.204.11.250

MUNHOCHIR TSOGTBAATAR hoeriig shalgah heregtei! Hoer gol hergiin ezen In hoerl baina.

Avatar

Зочин 2019-06-12 174.204.11.250

Hajuudan har tamhi zuugch baihad MunhOchir medehgui gej baihgui. Nuuts ezduuden MUNHOCHIR TSOGTBAATAR hoer bain. Ichidgui hoer Ulsiin ner barij Tamhi zuuguud. Odoo hutal um zohioj yariad!!!!

Avatar

Зочин 2019-06-12 174.204.11.250

Tsogtbaatar Ogtsroh heregtei!!!!!! Uuriguu umuruud olon um eldev yum zohioj yariad baing um! MunhOchirtoi huvialdaj tamhinii Naimaa hiiheerl Elchingeer tomiloh gej baisan bnldaa! \nIiml business hiih gej baisanan oilgomjtoi bolloo odoo.

Avatar

Lavlaa 2019-06-12 66.181.188.249

Uls damjuulj khar tamkhi zoodog “Diplomatch”-d ekh ornoosoo urvakhgui gedegt itgej bolokh uu? Bi l lav itgekhgui baina

Avatar

Зочин 2019-06-12 103.26.195.183

Гадаад ул сад сууж байгаа дипломатуудаар Хар тамхи зөөлгөж ул сын сан хөмрөгөө арвижуулмаар юм шигээ. Чадна гэснийг нь томилмоор юм шигээ. Хувь дипломатууд хөрөнгөжиж байхаар. Тийм ойлголттой явдаг аас цааш.

Avatar

Dip Pass 2019-06-12 66.181.190.228

Danjaad tsaraitai saidaa ogtsruulaachee! Kuurtsiin taviul buunii nokhoi yum bish yy? Korea d Kuurtsiig demjeed suuj bsan! Bas khoshnogoduulchikhssn s** yum uu? Kheden jil Kheden tonn khar shar tamkhi zooson bol? Pablo Eskobar ooroosoo ichikh baikh shyy!!!!

Avatar

зочин 2019-06-12 103.229.120.252

ер нь хөрөнгө мөнгөгшй байж энэ олон улсад эся байлгах ямар хэрэгтэйм бэ. европд герман англи франц белги гэх 4 оронд эся аа үлдээгээд бусдыг нь хаачих хэрэгтэй ш дээ. их ч мөнгө хэмнэнэ. чадвартай шалгарсан хүнээ ч явуулна. хяналт шалгалт хийхэд ч хялбар. ихэнх оронуудын эся нд бялуу хүртээх маягаар хүн томилж улсын мөнгийг маш ихээр үрж бгаа шүү. монголын ядуу боловсролгүй шунахай дипломатууд нь юугаар яаж мөнгө олдоггийг гадныхан маш сайн мэдэж бгаа.

Avatar

Зочин 2019-06-12 202.9.42.16

Сайхан шударга үнэний царай болсон нөхөр бусдыг чи яаж шүүмжилдэг билээ хаалттай хуралдааны ард гадаад явдлын яамны буцар булхай нуугдаж байгаа байнгын хороон дарга болоод бусдын адил хуйвалдааныг нуудаг боллоо. Хэрвээ чи зарчим ч юм бол сайд Цогтбаатарыг ёс зүйн хувьд огцруулах ёстой шүү

Avatar

Зочин 2019-06-12 202.126.89.236

Do yamniihan uursduu har tamhinii bainaa hid yum bna gedegiig l Sain oilgoloo.

Avatar

Энхжин 2019-06-12 112.72.11.112

Ийм их зөрчил гараад байхад ширэн нүүрлээд суудалтайгаар зууралдаад байдаг сайд монголоос өөр улсад байхгүй дээ

Avatar

Зочин 2019-06-12 202.131.245.243

Ер нь АСЕМ-аар далимдуулж, аюулгүй байдал хангах нэрийдлээр төрийн болон төрийн өмчит бүх байгуулага руу баахан хулгайч нарыг ТЕГ-ын нэрийн өмнөөс томилсон, томилуулсан. Тэр бууны нохойнууд одоо ч ажлаа хийсээр л байна. оффшорчин Цогтбаатар тарвага, ми, күүрц нарын дипломат албанд шургалуулсан бууны нохдоос нэгийг ч хөдөлгөж чадахгүй. Тэгвэл өөрөө алуулна.

Avatar

Зочин 2019-06-12 43.228.131.206

Жоотуугийн хар тамхины мафийн сүлжээ илэрч байгаа гэсээн, наад сайдаа үтэр түргэн огцруулаачээ, нүдний булайнуудаа, ЖДҮчдээ хамгаалдаг шиг ширэн нүүрлээд суугаад байхиймуу?

Avatar

Зочин 2019-06-12 202.179.27.93

Гадаад харилцааны яаманд хүлээх хариуцлага гэж байдаг уу. Хар тамхитай холбоотой дипломат ажилтнууд чинь улс үндэстний эсрэг гэмт хэрэг өдүүлээд байгаа юм биш үү

Avatar

мгл 2019-06-12 202.179.11.230

Гадаад явдлын сайдыг гадаадад очихоор нь шалгах хэрэгтэй, ичсэндээ нэг юм хийх байлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж