Т.Аюурсайхан: Дипломатууд хар тамхи зөөсөн нь анхны үйлдэл биш

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан: Дипломатууд хар тамхи зөөсөн нь анхны үйлдэл биш

Т.Аюурсайхан: Дипломатууд хар тамхи зөөсөн нь анхны үйлдэл биш

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг хаалттай сонссон. Хуралдааны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бидэнд мэдээлэл өгвөл?

-Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн.  Ялангуяа өмнө нь тамхины наймааны хэрэгт орооцолддог зөрчлүүд гардаг байсан. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан. Гэтэл одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн үнэтэй гэсэн мэдээлэл байна. Тийм учраас энэ чиглэлд төрөөс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол гадаад орчинд буюу олон улс дахь Монгол Улсын нэр хүндийн асуудал болсон ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш байна. Тийм учраас манай байнгын хороо УИХ-ын Даргын зөвлөлөөр шийдсэний дагуу Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо. ГХ-ны сайдын мэдээллийг сонсоход ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга болон бусад холбогдох албанынхан оролцлоо.
-Мэдээллийг хаалттай хэлэлцэх ямар шалтгаан байсан юм бэ?

-Хаалттай хэлэлцсэн нь цагдаа, тагнуулын байгууллагын хийж байгаа арга хэмжээ нууцын түвшинд байгаа. Мөн зарим хүнтэй холбоотой  сайдын мэдээлэл нууцын журмаар  ирсэн учир холбогдох хуулийн дагуу хаалттай хийлээ. Хуралдаанаар бид томилгооны асуудлыг нэлээд  ярилаа. Томилгоо оновчгүй учир  эргээд асуудалд орж байна, хариуцах эзэн хаанаа  байна гэдгийг хэлэлцэж гишүүд асуулт тодруулсан. Энэ чиглэлээр байнгын хорооноос  тогтоолын төсөл баталж, дэмжлээ.

-Ямар тогтоолын төсөл вэ?

-Томилгоо хийхтэй холбоотой асуудлыг  хариуцлагыг чангатгах, хар тамхитай холбоотой бие даасан байгууллага байгуулах, холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулах,  Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, ГХЯ-ны паспортыг нарийн  хянах мөн  автомашинуудад дипломат дугаар олгохыг хянах зэргийг тус  тогтоолд тусгасан. Дипломат төлөөлөгчдийн газрын ТГ-ын тэргүүнүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалт хийхээр тусгалаа. Гадаад харилцааны яам, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран хар тамхитай холбоотой асуудлаар Дипломат төлөөлөгчдийн газруудад хяналт, шалгалт хийх чиглэлийг тусгалаа. Ингэснээр тухайн улс орнуудад ямар эрсдэл байна, хэн хаанаас томилогдов гэдгийг Тагнуулын байгууллагатай хамтран хийж, таслан зогсоох, цаашид ийм асуудал гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой тогтоолын төслийг гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

-Өмнө нь зөрчил илэрч байсан гэлээ. Тухайн үед таслан зогсоож, арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Өмнө нь хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон, асуудал нь тодорхой байдлаар шийдэгдсэн хүмүүсийн мэдээлэл Гадаад харилцааны яаманд  сүүлийн 10 гаруй жилд ирсэн. Гэтэл энэ хүмүүсээс давтан Дипломат төлөөлөгчдийн газарт томилогддог талаарх тодорхой мэдээллийг авсан.

-Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаар тодорхой мэдээлэл авсан уу? 

-Хоёр хүн саатуулагдаад хилийн чанадад шалгагдаж байгаа. Энэ хоёр хүн сүлжээний оролцогчид уу гэдгийг бид хуулийн байгууллагаас лавласан. Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа. Энэ гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж