Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй дипломат алба төрлийн алба болж хувираад байна. Хуулиараа дипломат алба нь төрийн тусгай албанд харьяалагддаг. Нэг үгээр хэлбэл, мэргэжлийн, мэргэшсэн байх ёстой дипломат алба У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед төрлийн, намын шахааны алба болж хувирсан төдийгүй зарим томилогдсон дипломатч нь хар тамхины хэргээр саатуулагдсан нь улсынхаа аюулгүй байдлыг дипломат аргаар хангах ёстой байгууллагын чиг шугам алдагдав уу гэх асуудал хөндөхөд ч хүргэж буй. Эл асуудалтай холбогдуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.06.12/ Засгийн газрын тэргүүнд хандаж, албан тоот илгэхдээ дипломат албаны томилгоог хийхдээ тагнуулын байгууллагаас санал, зөвлөмж гаргуулан харгалздаг шинэ жишиг тогтоох шаардлага тулгарч байгааг ч онцолжээ.
“News” агентлаг энэ удаад "Төрийн албаны ургийн мод" III цувралаа дипломат алба төрлийн алба болж хувирсан баримтаар хүргэж байна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны /ГХЯ/-ны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга. Засгийн газраас Н.Анхбаярыг Монгол Улсаас Австрали улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛДын хүү Э.Одмөнх ГХЯ-ны Дипломат ёслолын газрын дэд захирал. Засгийн газраас Э.Одмөнхийг Бээжин дэх Монголын Элчин сайдын яаманд консулаар томилсон.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛДын хүргэн н. Хашбаатар Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРийн төрсөн дүү Н.Чимгүүндарийг АНУ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр томилсон.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Н.ГАНЗОРИГийг охин Г.Хулан ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн. Засгийн газрын хуралдаанаас Сингапур дахь Элчин сайдын яаманд III нарийн бичгийн даргаар томилсон.
ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан Турк улсын Истанбул дахь Монголын Консулын газрын дэд консул Б.Баттүшигтэй баз.
НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА С.ОДОНТУЯАгийн төрсөн ах С.Эрдэнэ АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул.
Засгийн газраас ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирал хуульч А.Төмөрийг Монгол Улсаас Тайланд улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн. Тэрбээр академич Ж.АМАРСАНААГИЙН ХҮҮ.
Засгийн газраас Монгол Улсаас Итали улсад суух Элчин сайдад Гадаад Харилцааны Яамны гадаад сурталчилгаа, Соёлын Харилцааны Газрын дарга Х.Мандахцэцэгийг нэр дэвшүүлсэн. Тэрбээр “ЭЛЭГНИЙ” Ж.ХАТАНБААТАрын охин. Ж.Хатанбаатар нь 2000-2004 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаярын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байв.
Үргэлжлэл бий. NEWS.MN
Холбоотой мэдээ