Европын Ажлын байрны албаны зөвлөл Рига хотод хуралдана. Саяхан Португалид болсон Европын Төв банкнуудын тэргүүн нарын уулзалт шинэ арга хэмжээг шамдуулав.
“Хоёр хурдтай Европ” нэр томъёог 2009 онд гаргаж ирсэн бөгөөд тэр нь одоо ч чухал байгаа юм.
Европын том дайн засгуудад хөдөлмөрийн зах зээлийн асуудал бараг байхгүй бол тэдний зах хязгаарын орнуудад ажилгүйдэл өндөр төвшинд байгаа билээ. Германд ажилгүйдэл 5 хувиас доогуур бол Голландад долоон хувьтай.
Харин Испани, Грект хөдөлмөрийн чадвартай хүн амын дөрөвний нэг нь ажилгүй. Европын Төв банкны тэргүүн Марио Драги евро бүсийн доторх ийм том ялгаа нийгмийн хөдөлгөөний үүсгэх аюултай гэв.
Зах хязгаарын орнууд яаж ийгээд асуудлыг хянаж байгаа ч улс төрийн ямар нэгэн доргион хөдөлмөрийн зах зээлийг унагаж магадгүй юм. Тэр цагт сүйрлийн байдал Германд ч нөлөөлөх аюултай.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР