“Huawei” "Android"-оос 60 хувь хурдан үйлдлийн системтэй утас гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

“Huawei” "Android"-оос 60 хувь хурдан үйлдлийн системтэй утас гаргажээ

“Huawei” "Android"-оос 60 хувь хурдан үйлдлийн системтэй утас гаргажээ

Хятадын харилцаа холбооны технологийн “Huawei” компани АНУ-Хятадын хооронд өрнөж буй худалдааны маргааны нөлөөгөөр АНУ-ын шахалтад ороод байгаа билээ. Үүний хүрээнд “Google”, “Microsoft” зэрэг компаниуд “Huawei”-д бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэхээс татгалзсан юм. Тиймээс “Huawei” өөрийн гэсэн үйлдлийн системийг хөгжүүлэх шаардлагатай болсон.

Тус компани АНУ-ыг “Huawei”-н хүчин чадлыг дутуу үнэлж байна хэмээн мэдэгдэж байсан ба үүнийгээ ч баталж удахгүй өөрийн гэсэн үйлдлийн системтэй гар утсыг албан ёсоор танилцуулах гэж байгаа гэнэ.

Одоогоор “HongMeng”  гэх нэртэй үйлдлийн системтэй нэг сая ширхэг ухаалаг гар утсыг туршилтын зориулалтаар гаргаад байгаа бөгөөд энэхүү шинэ үйлдлийн систем нь “Google”-ийн “Android” үйлдлийн системээс даруй 60 хувиар хурдан ажээ. Үүнээс гадна шинэ үйлдлийн систем нь  “Android”-ийг  дэмждэг бүхий л аппликейшнийг дэмжихийн дээр хувийн мэдээллийг хамгаалах аюулгүй байдлын өргөтгөсөн функцтэйгээрээ онцлог юм байна. Мөн зөвхөн гар утас, планшет төдийгүй компьютер, ухаалаг ТВ, автомашины мэдээллийн системд ашиглах боломжтой байх гэнэ.

Эх сурвалж: www.globaltimes.cn

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж